Сэтгэл хөдлөлөөр дүүрэн 48 цагт шийдэгдсэн NBA-н улирал

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28


Бэлтгэсэн Б.ЯЛАЛТ

АНУ-д өнгөт арьст иргэнийг цагдаагийн албан хаагчид долоон удаа буудсан үйл явдал дахин эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн жагсаалыг дахин идэвхжүүлэхэд  хүргэлээ. 

Энэ эсэргүүцлийн хөдөлгөөн NBA Bubble дотор бас өрнөв. Тоглогчид тоглолтод оролцохоос татгалзаж, NBA-н кэмпийг орхин явах санаачилга гаргаж эхлэв. Коронавирусын халдвараас 100 хувь сэргийлж, айх аюулгүйгээр улирлаа дуусгана гэж бодож суусан NBA-н удирдлагууд сандрав.

Үйл явдал хэрхэн өрнөв.

Орландо Мэжик - Милуоки Бакс багуудын тав дахь тоглолт эхлэх боллоо. Гэтэл Милуоки Баксын тоглогчид хувцас солих өрөөнөөсөө гарч ирсэнгүй. Тэд хэвлэлийнхэнтэй уулзахаас татгалзаж, гагцхүү арьс өнгөний үзлийн эсрэг тэмцлээ илэрхийлж буй хэрэг гэж мэдэгдэв. Гэвч энэ үйлдлийг гаргахдаа тэд NBA-н бүх тоглогчийг төлөөлж байгаа, цаашид юунд хүрч, юу тохиолдол болохыг тооцоогүй байж.

Улмаар NBA тухайн өдрийн гурван тоглолтыг хойшлуулж байгааг удалгүй зарлав. Гэвч энэ дөнгөж эхлэл байлаа.

Тоглогчид оройн 20:00 цагт уулзав. Энэ уулзалтаар цаашид хэрхэх талаар тоглогчдын холбоо болон тоглогчид нэгдсэн шийдэлд хүрэх байсан ч, уулзалт ширүүн уур амьсгал дунд өрнөж үр дүнд хүрээгүй юм. Ажил хаялтыг санаачилчилж, “Бид энэ новшийн газарт ирэх хэрэггүй байсан юм” гэж хэвлэлийнхний өмнө мэдэгдсэн Милуоки Бакс багийн хамгаалагч Жорж Хиллийг буруутгасан өнгө аяс тоглогчдын дунд их байв. Өөр нэг хэсэг нь бабблыг орхин явж гэр бүлтэйгээ нэгдэх сонирхолтой байсан бол нөгөө хэсэг нь жагсаалд оролцох хүсэлтэй байна гэв. Үлдсэн хэсэг нь бабблд үлдэж сагсан бөмбөгөө тоглонгоо, үзэл бодлоо илэрхийлэх шиг том талбар үгүй гэж байв.

Уулзалтыг хамгийн ахмад тоглогчдын нэг болох Удонис Хаслем удирдан явуулжээ. Хаслем хамгийн түрүүнд Жорж Хиллийн үйлдлийг хариуцлагагүй, хувиа бодсон үйлдэл хэмээн буруушаав. Залуу тоглогчид бабблыг орхин гарлаа гэхэд гэртээ хариад хоолоо худалдаж авах хэмжээний хуримтлалтай болж амжаагүй байхад дур мэдэн тэдний өмнөөс шийдвэр гаргасан гэж зэмлэв. Леброн Жеймс тэргүүтэй бусад тоглогчид мөн Хиллийн үйлдлийг буруушаасан бөгөөд аль аль талдаа хохиролтой үйлдэл гэж шүүмжилжээ. Дараах үйлдлээ бодож төлөвлөлгүй тоглохоос татгалзлаа гэж Леброн унтууцаж байсан тухай эх сурвалж мэдээлсэн байна.

Коронавирусаас болж зогсоод байсан улирлыг үргэлжлүүлэхэд Леброн Жеймс дуу хоолой, үзэл бодол, манлайлал чухал үүрэг гүйцэтгэсэн. “Леброн тоглоно л гэсэн бол тоглоно“ гэж зарим тоглогчид хэлж байлаа. Харин энэ удаа түүний байр суурь өөрчлөгдсөн байв. Олонхийн шийдвэр тоглохгүй гэдэг дээр санал нэгдвэл тэр бабблыг орхин гарч явахад бэлэн байлаа. Ахмад тоглогч, уулзалтыг ахалж байсан хүний хувиар Удонис Хаслем Леброн Жеймсийг лигийн нүүр царай болсон тамирчин гэдгийг сануулаад ямар шийдвэр гаргах тухай асуув. Хариуд нь Леброн “Бид гарлаа” гэж хэлээд уулзалтыг орхив. Түүнийг Дуайт Ховардаас бусад Лэйкерсийн тоглогчид даган гарсан бол удалгүй ЛА Клипперс багийн тоглогчид уулзалтыг орхив. Гэвч уулзалтын хамгийн ширүүн хэсэг энэ биш байв.  

Тоглогчдын холбооны гүйцэтгэх захирал Мишел Робертс, ажил хаялтаас учирч болох санхүүгийн эрсдэлийг танилцуулав. Энэ үеэр Клипперсийн Патрик Беверли түүнтэй маргалдаж, яриаг нь тасалдуулав. Хатагтай Робертс үргэлжлүүлэн мэдээлэл өгөх гэтэл Беверли яриаг нь тасалж, “Би цалинг чинь өгчихье” гэж хашгирав. Энэ үйлдэл Крис Пол, Удонис Хаслем зэрэг бусад тоглогчдын бухимдлыг төрүүлэв. Тэд Беверлиг дахиж ийм хүндэтгэлгүй үйлдэл гаргавал тэвчихгүй гэдгээ илэрхийлжээ.

Гурван цаг гаруй үргэлжилсэн уулзалт ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд тоглогчид сэтгэл хөдлөл, уур бухимдалтай ихтэй байсан тул маргааш өглөөний 11 цагт уулзахаар товлон салцгаав. Энэ нь NBA-н комиссар Адам Силверийн удирдах зөвлөлийн ээлжит бус хуралтай зэрэг эхэлнэ гэсэн үг байв. Шийдвэр гарахад хамгийн тохиромжтой нөхцөл. 2 талд, хоёр талын бүх төлөөлөл.

Урьд шөнийн уур бухимдал, сэтгэл хөдлөл бага зэрэг намжсан байлаа. Тоглогчид товлосон цагтаа цугларчээ. Гэвч нэг баг ирээгүй нь Лейкерс байв. Гарч байсан мэдээллүүдээр Лейкерсийн гол тоглогчид шөнөжин хэрхэн талаараа ярилцсан бөгөөд тэдний шийдвэрээс лиг үргэлжлэх эсэх нь шийдэгдэхээр болсон байлаа. Клипперс, Лейкерсийн тоглогчид өмнөх өдрийн уулзалтаас гарахдаа үргэлжлүүлэн тоглохгүй гэж мэдэгдээд явсан бол бусад багууд үлдэх тоглох шийдвэр санал нэгдээд байсан юм.

45 минут хоцорсон Лэйкерс болон Клипперсийн тоглогчид орж ирснээр уулзалт эхлэв. Леброн Жеймс, Лью Уиллиамс нар багаа төлөөлөн тоглохоор шийдсэнээ зарлав. 15 минут үргэлжилсэн уулзалтаас тоглогчид улирлаа үргэлжлүүлэх шийдвэрт хүрсэн гэдгийг тоглогчдын холбооны ерөнхийлөгч Крис Пол, тэргүүн дэд ерөнхийлөгч Андре Игуодала нар лигийн удирдлагуудад мэдэгдсэн юм. Гэхдээ Лебронд тоглогчдоо төлөөлөн эздэд шаардлага хүргүүлэх үүрэг оногдов. Эздэд энэ шаардлага таалагдахгүй, эсвэл тэд хүлээж авахгүй бол ажил хаялт болох байлаа. Эзэдтэй хийсэн онлайн уулзалтын үеэр Леброн арьс өнгөний үзлийн эсрэг багуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээг улам бүр далайцтай өргөн хүрээнд явуулах амлалт нэхэв. Эзэд ч тэдний энэ үйлдлийг шууд дэмжжээ. Уулзалтаас гарч ирсэн Леброн Жеймс сэтгэл хангалуунаар бэлтгэлийнхээ заалруу явсан юм.  

Леброн Жеймс Баксынхны үйлдэл, санааг буруутгаагүй. Гагцхүү тэд хамтдаа ярилцаж, шийдвэр гараагүй түрүүлж хөдөлсөнд бухимдсан гэдэг. Хэрэв түүний бухимдал гараагүй кэмпийг орхин явахаар шийдсэн байсан бол дэлхийн хамгийн нэр хүндтэй лиг мухардалд орох байлаа.

Эх сурвалж: Yahoo Sports

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lalar(182.160.33.112) 2020 оны 08 сарын 30

lebron новш мөнгө алдар боддог хог юмдаа. no more respect 2u asshole

0  |  0
Хаха(107.77.204.7) 2020 оны 08 сарын 31

Тэнэг лаброн эхлээд үзэгчгүй бол тоглохгүй гээд байсан яасан.Алиа гар.Өөрийгөө юу гээд нэрлээд байсан бэ?Тэнэг хар

1  |  15
yee lebron(202.9.46.152) 2020 оны 08 сарын 28

yooy lig zogschuul uzeh yumgui unen uitgartai boloh bailaa

0  |  0
ce(103.229.120.238) 2020 оны 09 сарын 01

fffjfjjs

1  |  0
zochin(98.206.15.23) 2020 оны 08 сарын 31

mongol har 2 bodohoosoo umnu uildel hiidgeeree aldartai shdee.Lebron hurtel ner aldariin orgild hursen hedii ch bolovsrol nimgen gedgee batalj ,ooriigoo horloh shahav.Ene season Lebronii huvid barag suulchiin avarga boloh bolomj.Daraa jilees mash huchtei baguud hoorondoo uzne.Lebronii bolomj ulam muudna.Deer n teneg uildel deer n M.Jordan taktikiin show hiij Lebronoos iluu gedgee delhiid zarlachihav.Lebron uuruu uuriigoo horlochih yumdaa zailuul.

2  |  1
B(139.5.216.77) 2020 оны 08 сарын 28

Avarga avah hamgin undur magadlaltai bag yu gj yawah we dee, show\n

0  |  0
Bagi(211.36.134.102) 2020 оны 08 сарын 29

Lebron yu gene lig tiishee

1  |  0
Баяраа(202.55.188.87) 2020 оны 08 сарын 28

тун хүндхэн байдалд орох байсан байна \n

0  |  0
Гөми(202.55.188.89) 2020 оны 08 сарын 29

Баярлалаа Леброн ахаа

1  |  0
Orgil(66.181.161.97) 2020 оны 08 сарын 28

Bayarlalaa zindaa

0  |  0
Цэндээ(66.181.161.31) 2020 оны 08 сарын 28

Гоё бичжээ

0  |  0
Na(64.119.18.17) 2020 оны 08 сарын 28

toglogchid zugeer l jaahan amarhiig hussen baih

0  |  1
Уртнасан(192.82.77.34) 2020 оны 08 сарын 29

Гоё сийрүүлж бичжээ

2  |  0
munkhbaatar(66.181.183.118) 2020 оны 08 сарын 28

goy boljee

0  |  1
Top