Испанийн дүрвэсэн хаан Арабын Нэгдсэн Эмирт улсад очжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Мөнгө угаасан, санхүүгийн буруутай үйл ажиллагаанд холбоотой байж болзошгүй Испанийн экс хаан Хуан Карлос Арабын Нэгдсэн Эмирт улсад очсон тухай мэдээллээ.

Саяхныг болтол хаашаа дүрвэсэн нь тодорхойгүй байсан ч Испанийн эзэн хааны хэвлэлийн албанаас энэ мэдээллийг баталжээ.

Испанийн дотоодод түүнийг хааш дүрвэсэн тухай маргаан хоёр долоо хоног үргэлжилсэн юм.

Тэрбээр энэ сарын 05-ны өдөр Арабын Нэгдсэн Эмирт улсад хөл тавьжээ.

Өдгөө 82 настай Хуан Карлосыг Испани болон Швейцарын холбогдох байгууллагууд санхүүгийн хууль бус үйл ажиллагаа эрхэлж байсан эсэхийг шалгаж байгаа юм.

Швейцарын холбооны улсын Прокурорын газар түүнийг эзэн хааны суудалд байхдаа Данийн бизнесмен Коринна зу Саян-Витгенштейны дансанд шилжүүлсэн их хэмжээний мөнгийг шалгаж байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Саудын Арабын хаан Абдулла 85 сая еврог Хуан Карлосын хувийн данс руу шилжүүлж улмаар уг данснаас Витгенштейн рүү 65 сая еврог шилжүүлсэн байна. Ингэхдээ мөнгө угаах, санхүүгийн хууль бус үйл ажиллагаа явуулсан байх магадлалтай гэж үзэн шалгаж байгаа билээ.

Швейцарын Прокурорын газар энэ хэргийг шалгаж байхтай зэрэгцэн Испани улсын Прокурор дээрх мөнгөний шилжүүлгийг шалгаж эхэлсэн юм. Тэд 2011 онд Саудын Араб улстай хамтран гүйцэтгэх Мекка болон Медина хотуудыг холбосон өндөр хуртны галт тэрэгний зам байгуулах тендертэй холбон тайлбарлаж улмаар шалгаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: DW

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
82(202.179.24.134) 2020 оны 08 сарын 19

Овоо ш дээ 82 настай хөгшин бултаж зугтаж яваад очих газраа хөл тавьсан нь их юм. Монголын Сайханбилэгээс хамаагүй дээр юм.

0  |  0
Top