"Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнийг 30 хоног хорихоор боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн даваа /2020.08.10/ гарагт "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнийг яллагдагчаар татаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, 30 хоногийн хугацаагаар хорих шийдвэр гаргажээ.

Энэ талаар албаныхнаас тодруулахад "Яллагдагч Хойд овгийн Хадбаасангийн Бат-Эрдэнэд 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 30 хоног буюу нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэх мэдээллийг өглөө.

Түүнийг "Хөгжлийн банк"-тай холбоотой хэргээр шалгаж байгаа талаар албан бус эх сурвалж мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Новш(202.55.188.83) 2025 оны 03 сарын 13

Хулгайчаа барьсаан. Тэгээд 2 жил өгнө. Дараа жил суллагдлаа. \n

1  |  0
аннр(64.119.21.90) 2025 оны 03 сарын 13

зээл авах чинь зах зээлийн үндсэн шинж ш дээ

2  |  0
a(217.6.171.138) 2025 оны 03 сарын 13

ENE SDA G AL

1  |  0
059(103.14.38.132) 2025 оны 03 сарын 13

eniig yagaad khileer oruulaad bgaa yum bol...iim khund khil neelttei bgaa yumuu...neg ch gsen yadarsan irgenee avdaggui yumuu...

1  |  0
(66.181.168.131) 2025 оны 03 сарын 13

Hujaa

1  |  1
зочин(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

жинхэнэ хулгайчаа барилаа одоо яах бол

2  |  2
Close menu