ТОЙМЧИЙН ӨНЦӨГ: Харьд хэцүүдсэн монголчуудаа хаана үх гэх вэ дээ

Э.Энхболд | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

Ковидын цар тахлын үед харийн орноос эх нутгаа гэсэн иргэдийн цуваа тасрахгүй байна. 2020 оны наймдугаар сарын гуравны өдрийн байдлаар Гадаад харилцааны яаманд 50 улсаас 12588 иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлжээ. Сурах, амьдрах, амжиргаагаа залгуулахаар хилийн дээс алхсан монголчуудаа буруутгах аргагүй. Тэднийг зүхэх бүр ч хэрэггүй. Хүнд үед нь тосоод авах ах дүү, хилээ нээгээд угтах эх орон минь байгаа гэсэн эцсийн хүслээ тээсээр бор өдрүүдийг хуваалцаж байна. Тэдгээрээс хамгийн олон нь буюу 3642 иргэн БНСУ-аас, 2781 иргэн АНУ-аас, 1222 иргэн Австралиас, 1014 иргэн Казахстанаас ирэхээр хүсэлтээ хүргүүлснийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн юм. Тэгвэл эдгээр иргэдийн 2278 нь бага насны хүүхэдтэй бол 1840 оюутан, өндөр настан 1000, эрүүл мэндийн шалтгаантай 923, санхүүгийн боломжгүй 716, богино хугацааны визтэй 404, жирэмсэн 269 гэхчилэн эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн шалтгаанууд үргэлжилж байх юм.

Улсын онцгой комиссын зүгээс наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3400 иргэн эх орондоо авч ирэхээр болсон гэдэг сайхан мэдээ чихний чимэг болж байна. 12588 иргэнээс 3400 иргэн л эх орондоо ирнэ гэж бодохоор л өм өмөрнө. Цаана нь эх орондоо, гэр бүлдээ тэмүүлсэн 9188 зүрх Монголдоо очихын төлөө цохилж байна гээд бод.

Аргаа барьсан бээлийн чинээ охин Чехээс Оросын уудам нутгийг эр зоригоор туулж эх орондоо ирлээ. Монгол Улсын хил дархан байх нь дамжиггүй. Хууль журамдаа захирагдах ёстой. Гэлээ гээд элгэн түмнээ, ижий, ааваа гээд зүтгэсэн охиныг ч буруутгах аргагүй. Бээлийн чинээ охин Гадаад харилцааны яам, Улсын онцгой комиссын ажлыг шалгаж, шийдвэр гаргах түвшиний хурд ямар байгааг харуулж өгсөн. Хоол ундгүй, хоёр орны хилийн зурваст таг гацсан охин эх орондоо ирсэн. Дүрэм, журам гэхээсээ илүүтэй охиныг өмгөөлсөн сошл давалгаа түүнийг монголд оруулах хаалгыг нээж өгсөн юм. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Хэрхэн яаж ирсэн нь тодорхойгүй” гэх мэтээр нэлээд асуудал болгох маягтай зүйлс хэлж байна лээ. Том оврын машинд дайгдаж өчнөөн мянган км зам туулж ирсэн гээд хэлээд байхад л элдвийг байцаах янзтай юм ярьж байсан. Чехээс Монголын хил хүртэл тунель ухаж ирээгүйгээс хойш хэл ам дагуулж, Ерөнхийлөгч Х.Баттулгаар чихдүүлэхээсээ өмнө оруулж ирээд асуух зүйлсээ асуух ёстой байлаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэр жил Гадаадын иргэн харьяатын даргаар ажиллаж байхдаа “Иргэншлээ сольсон иргэд буцаад Монголын иргэн болох хүсэлт гаргавал хүнд сурталтай хандана” гэж хэлээд ад үзэгдэж байсан удаатай.

Тэгвэл энэ удаа Л.Мөнх­түшиг эх орондоо ирэх хүсэлтэй иргэддээ хүнд сурталтай хандана гэдгээ далдуур хэлчих шиг болно лээ. Цаашлаад эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг мөнгө гээд харчихдаг “булдруунууд” мөн бий. Тусгай үүргийн нислэгт багтаах ханш 3-5 сая төгрөгт хэлбэлзэж байгаа гэх албан бус мэдээлэл түгж байна. Өвчин хүртэл бизнес болж харагддаг яггүй цаг үеийг хамтдаа даваад туулчих юмсан. Ковид чухамдаа улс орны эдийн засгийн хүчин чадлаас гадна хүн чанарыг давхар шалгаж байгааг бид харлаа. Тухайлбал, УИХ-ын сонгуульд нэр дэвших дон шүглэсэн “Ажнай” Бат-Эрдэнэ БНСУ-аас жирэмсний ангилалд багтан монголд ирснийг санаж байгаа байх. Тухайн үеийн ёжлолоор тэр одоо төрсөн байх ёстой. Ямартай ч төрлөө л гэж дуулдаагүй. Ар өврийн хаалга дамжин Шадар сайд ааваараа далимдуулан ирсэн Э.Золбоо өнөөдөр Дэд сайд болчихсон тууж явна. Ийм л “шударга” тусгай үүргийн онгоцны нислэгт багтагчдаас болж жинхэнэ иргэд нь одоо ч хүсэлтээ өгсөөр сууж байна.

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар энэ бүхэнд анхаарал хандуулах байх. Шунал нь тулам цаашлаад шулам болсон хүмүүсээс Монголын төр салах цаг болсон. Ядарсан иргэдийнхээ өмнүүр дайрдаг бизнесмэн, ангилалаа мэдэхгүй төрөх шахам ирдэг улстөрчид, ахмад настан, хүүхэд, өвчин зовлонтой хүмүүсийг мөнгө гэж хардаг увайгүй төрийн албан хаагчид ичих хэрэгтэй. Дээгүүрээ ч тэр, доогуураа ч төр нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллахгүй бол харьд хэцүүдсэн монголчуудаа хаана үх гэх вэ дээ.

Одоо л бидэнд аз үзэгдэн байгаа харьд суугаа монголчууд жилдээ Монгол Улсдаа 600 сая орчим ам.доллар илгээдэг гэх албан бус тоо баримт бий. Тиймээс наанадаж ижий аав, үр хүүхэд, хань ижил, эх орноо гэсэн сэтгэлийг нь, цаашлаад эдийн засагт оруулж буй нөлөөллийг нь бодсон ч тэднийг зүхэх хэрэггүй юм. Сургууль соёл нь хаагдаж, дотуур байрнаасаа хөөгдөн Элчингийн үүд сахин хонож байгаа мянга мянган монголчууддаа элэг зөв шийдвэр гаргана гэдэгт итгэх хүн олон. Тэдний хэн нь ч очиж өвчин халдаая гэсэн буруу сэтгэл тээгээгүй гэдэгт итгэж байна. Ам дордойвч, элэг дордохгүй гэж үгтэй.

Ингэж бичлээ гээд өвчтэй хүмүүс эх орондоо импортлох нь гэж үглэх хүн гарах нь гарцаагүй. Өвчин биш хүнээ импортлох тухай ярьж байгаа юм. Ирээд тусгаарлалтыг сайтар хангаж, журмын дагуу иргэдээ татан авахгүй бол төрдөө гомдсон иргэдийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Эх орноос илүү эцсийн найдвар гэж юу байх вэ.

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гацагч(202.179.24.68) 2020 оны 08 сарын 08

Болгоё гэвэл боломж бгаа.\nАхмад настан,авчтэи хүмүүс чинь ирж амжихгүи тэнгэрт одохвии,,,,шалтаг тоочихоо болиод шуурхаи ажиллаач

0  |  0
Э(211.36.144.223) 2020 оны 08 сарын 07

Ёстой нэг яг хийтэл сайхан бичлээ. Гадаадад зүдрэгчийн бах ханав.

0  |  0
zochin(150.129.143.187) 2020 оны 08 сарын 06

hutsdag malnuud ireed ch yadgiin irsen hoinoo hool bairaa golno mongol uls hooj yavuulaagui baih shuu

0  |  0
З(150.129.142.189) 2020 оны 08 сарын 06

Гүй одоо боломж бололцоотой л гэж олуулаа амрах гэж яваа байлгүй. Өөрсдөө л эрсдэлээ тооцно биз. Тэгээд улс орон ямар хамаатай юм. Ковидын сургаар зарим нь цагаан сараар дүрвэж зугтаад д яваад өгсөн. Одоо болохоор зардал мөнгөө дийлэхгүй гэх юм. Тэр зочид буудлын 1 хүний 50 чинь бол ёстой хаанаа ч үгүй л юм бна лээ. Эмч нарт нь ч хүрэлцэхгүй эмч нараараа хоолоо зөөлгөдөг орон хаана ч бхгүй л бх. Зарим нь бүр албатай юм шиг бухимдаж загнаад бх юм. Харин тэр чартeр нислэг энэ тэрний үнэ бас тэр УОК т өгдөг хахууль энэ тэрийг бол дэмжихгүй бна. Гэхдээ нисэгч нар ч хүрэлцэхгүй бгаа бх бас.

0  |  1
Зочин(112.154.85.157) 2020 оны 08 сарын 05

Монгол төрт улс биш болсон үе ирээд байна шүү.

0  |  0
Заагч(103.26.193.29) 2020 оны 08 сарын 07

Хогийн эх орноосоо урвагч гологчдыг бүү оруул тэд Монголыг бодоогүй хар амиа л бодож тэнэж явсан шалзнууд Монгол ямар урвагчид нүүрээ буруулагчдын хогийн сав юмуу.

0  |  2
Заагч(103.26.193.29) 2020 оны 08 сарын 07

Хогийн эх орноосоо урвагч гологчдыг бүү оруул тэд Монголыг бодоогүй хар амиа л бодож тэнэж явсан шалзнууд Монгол ямар урвагчид нүүрээ буруулагчдын хогийн сав юмуу.

0  |  2
Заагч(103.26.193.29) 2020 оны 08 сарын 07

Хогийн эх орноосоо урвагч гологчдыг бүү оруул тэд Монголыг бодоогүй хар амиа л бодож тэнэж явсан шалзнууд Монгол ямар урвагчид нүүрээ буруулагчдын хогийн сав юмуу.

0  |  2
Заагч(103.26.193.29) 2020 оны 08 сарын 07

Хогийн эх орноосоо урвагч гологчдыг бүү оруул тэд Монголыг бодоогүй хар амиа л бодож тэнэж явсан шалзнууд Монгол ямар урвагчид нүүрээ буруулагчдын хогийн сав юмуу.

0  |  2
Заагч(103.26.193.29) 2020 оны 08 сарын 07

Хогийн эх орноосоо урвагч гологчдыг бүү оруул тэд Монголыг бодоогүй хар амиа л бодож тэнэж явсан шалзнууд Монгол ямар урвагчид нүүрээ буруулагчдын хогийн сав юмуу.

0  |  2
Заагч(103.26.193.29) 2020 оны 08 сарын 07

Хогийн эх орноосоо урвагч гологчдыг бүү оруул тэд Монголыг бодоогүй хар амиа л бодож тэнэж явсан шалзнууд Монгол ямар урвагчид нүүрээ буруулагчдын хогийн сав юмуу.

0  |  2
Заагч(103.26.193.29) 2020 оны 08 сарын 07

Хогийн эх орноосоо урвагч гологчдыг бүү оруул тэд Монголыг бодоогүй хар амиа л бодож тэнэж явсан шалзнууд Монгол ямар урвагчид нүүрээ буруулагчдын хогийн сав юмуу.

0  |  2
Mongol ulsiin irgen(27.143.9.188) 2020 оны 08 сарын 07

Gadaadad bgaag ni virus , yanbatanguud gej oilguulaad, udur bolgon 11ees amid yavaadaa bayarla gene... Undur uneer charter nisgej shulna, olon sar undur urtugtei gazar hayaj hilee tas haachihaad , 21honog tsonhiig ni ch ongoilguulahgui horij zalhaaj bgaagaa irgedee tatlaa, hamag chadlaaraa bla bla ... Munguur hahaj tsatssan tansag songuuli, Naadam, Zuuvriim usan origluur , 500sayaar Taniltsaad ch bh shig, yerdiin avtobuschgui bj yuun tansag Double decker bus... Bayar naadmiin uyeer hichneen hunii altan ami urgedej , tahir dutuu boltsgoov ... amid yavaadaa byarlatsgaadaa !

4  |  0
Иргэн(202.9.40.48) 2020 оны 08 сарын 05

Амьдрал мэдэхгүй ийм залуучууд яаж ийм албан тушаалд суусан нь ойлгомжтой. Одоо бүүр гаднаас ирсэн хүмүүсийг дарамтлах санаатай. Сайхан эцгийнхээ нэрийг гутаасан өөдгүй амьтан.

1  |  0
Эрдэнэ(64.119.25.72) 2020 оны 08 сарын 07

энэ хилиээ битгий нээ гээд байгаа юмнууд ажилгүй арчаагүй виз нь гардаггүй юмнууд эсвэл зүгээр сууж байгаад цалин авдаг төрийн албан хаагч нэртэй юмнууд л байгаа

6  |  0
Зочиг(176.63.23.193) 2020 оны 08 сарын 06

Монголчууд байнга талцан хэрэлдэж байдаг, эв найрамдалгүй, биe биeнээ гэх сэтгэл бага хүмүүс. Иймдээ ч бусдын олз болдог. 10-хан мянган хүнээ хэрүүл тэмцэлгүй ирэх нөхцөлийг нь бүрдүүлээд өгөхгүй төр засаг арчаагүй. Элчин сайдын яамныхан нь дарамталсан харьцаатай

7  |  0
matilda(197.234.221.154) 2020 оны 08 сарын 04

Сайн уу\nНамайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nБуцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна\nБид 5000-5000.000 доллар эсвэл евро санал болгодог\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг\nБид танд дараахь газарт туслах боломжтой:\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээлийн\n* Ипотекийн зээл\n* Мөн бусад газрууд .....\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
нэр(202.21.108.172) 2020 оны 08 сарын 05

тэр Мөнхтүшиг гэдэг залуугаар л жишээ авхад аймаар том хүнд суртлын машин түчигнээд ,наад бээлийн чинээ охиныг хайр найргүй машиндах юм билээ дээ

4  |  0
ДЭМБ(202.9.46.183) 2020 оны 08 сарын 06

Дэлхийн нийтийн хамгийн ихээр хүлээж буй Covid-19-ийн эсрэг вакцин гарсан ч панацея /бүх өвчнийг анагаагч эм/ болж, аварч чадахгүй байж магадгүй хэмээн ДЭМБ-аас мэдэгджээ. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус ”Өнөөдрийн байдлаар ”шидэт дохиур” гарч ирээгүй байна. Ер нь хэзээ ч гарахгүй байж магадгүй” гэсэн байна. Тиймээс дэлхийн бүх хүмүүст хандаж зай барих, гараа угаах, амны хаалт зүүх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байхыг уриалжээ. Дэлхий дахинд нэгдүгээр сараас хойш шинэ коронавирусийн халдварын нийт 18.4 сая тохиолдол бүртгэгдэж, 700 мянган хүн нас баржээ

3  |  0
44(203.98.76.100) 2020 оны 08 сарын 06

Монголынхоо цагаан сараас зугатаж, эсвэл хүүхдийнхээ хүүхдийг харах гэж дурандаа явсан хөгшчүүл одоо болимоор юм. Эднийг чирч ирэх гэсээр байтал эрүүл саруул, эрдэм номын мөр хөөж явсан хүүхдүүд хэцүүдлээ

4  |  8
Иргэн(39.7.231.206) 2020 оны 08 сарын 05

Гадаадад гацсан иргэд гэнэтийн явдлаас хил хааснаас болоод ажил амьдралаа төлөвлөөгүй богино хугацаанд яваад ирэх гэсэн олон хүн байгаа.тэхээс монголд суучихаад айгаад үхэх гээд байгаа одон уим бичээд арч аагүй малуудыг бодвол коронотой газар биёэ хамгаалаад өвчин тусчихгүй амьдраад ирсэн айгаад тэнэг уим бичээд байгаа мунхгуудын дэргэд хүн шиг хүмүүс байгаа.\n

5  |  0
Иргэн(39.7.231.206) 2020 оны 08 сарын 06

Монголд тахал дэгдсэн бол чи л эх орондоо үхьё гэх байхдаа.явья ч гэсэн мөнгөгүй уим чинь хаашаа явдаг уим чи.айснаасаа болоод 10 үхэх байхдаа

2  |  0
Иргэн(39.7.231.206) 2020 оны 08 сарын 06

Мөнгөө төлсөн иргэд ая тухтай байр амт чанартай хоол идэх нь зөв.хэл ам битгий хий өгсөниыг нь ид гэсэн хүмүүс гэртээ идэх хоолгүй угаадас иддэг ядуу залхуу мунхагууд уу.битгий горьд

6  |  2
Zochin(202.9.46.78) 2020 оны 08 сарын 06

Albaar nugalaa zavxral gargaad avaxgyi bgaa yum shig oilgolt ugsun bn. Ingej bicheed bgaa xyniig yu gej oilgox ve. Olniig turxirch uduun xatgaj bn gej yzex yndeslel bn daa.

3  |  3
Zochin(103.26.194.143) 2020 оны 08 сарын 06

Za solioroo chi. Hamaagui avchirch sain nerzuuh gej baij niited haldvar tarhval chi hariutsahgui ldee. Mungunuus bolsnig yaj medeev. Kazakhstan kirgiz a tan geed jisshee baigaag olood unshchih

2  |  8
Бурхан багш(103.229.122.52) 2020 оны 08 сарын 06

Зардлаа эхлээд бүрэн төл. Ирсэн хойноо элдэв хэл ам, хэрэг зөрчил бүү гарга. Тэвчээртэй хүлээ. Энэ жил биш гэхэд ирэх жил авахыг хичээе дээ!

3  |  6
Тэндээ(202.179.27.87) 2020 оны 08 сарын 04

Тэндээ л...

1  |  2
иргэн (64.119.25.185) 2020 оны 08 сарын 05

хэн чбайсан ирэхэд яадаг юм вэ бололцоотой хүмүүс ирж болохгүй юм уу хүнийг алаг үзсэн үзлээ болимоор юмаа боломжоор л авч байна өөр яаха юм вээ албатай юм шиг явчихаад ирэх болохоороо авсангүй гээд л хөгшчүүл бол яршиг байнаа эх орондоо л хэвтэй байхгүй манай орон шиг сайхан газар хаанаа чбайхгүй дээ

3  |  4
Иргэн(66.181.161.42) 2020 оны 08 сарын 06

Яах гэж ингэж улс төр хийж байдаг өлөн бөөснүүд вэ. Манай орон хэдэн онгоц хэдэн зочид буудал амралтын газар хэдэн эмч хэдэн төгрөгтэй билээ боломжоороо татаж аваад л байгаа шүүдээ. Ямар дургүй байхад нь гадаад орон руу хөөгөөд явуулчихсан юм уу

4  |  8
зочин(192.82.70.200) 2020 оны 08 сарын 06

Монголд тахал дэлгэрсэн бол тэд наашаагаа ирэхгүй Тэр бүүр баталгаатай. Угаасаа эх орноо голоод явсан муусайн юмнууд. \n\nМонгол вирустсэн бол тэд нар наашаагаа ирэхгүй. Тэр бүр баталгаатай. Угаасаа энэ орон муу муухай гээд хаяад явсан муусайн юмнууд \n\n\n

3  |  6
fgnm(139.5.217.44) 2020 оны 08 сарын 05

tatvar avah bolhooroo eh oron n boldog busad ued bish um shig aashildag baij bolohgui

4  |  1
Top