ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

2020.8.4, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16

ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНИН САР ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.8.4, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 5.33-20.24
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДӨЛГӨӨН(192.82.65.200) 2020 оны 08 сарын 04

Өрнийн зурхайгаа уншмаар байна\n

0  |  0
Top