Стефани Бурри Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь захирал боллоо

2020 оны 07 сарын 27

Доктор Стефани Бурри Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирлаар томилогджээ. Тэрбээр шинэ үүрэгт томилогдохоосоо өмнө Швейцарын нийслэл Берн хотод Швейцарын хөгжлийн агентлагт олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ.

Доктор Бурри олон улсын хөгжлийн салбарт 30 гаруй жилийн турш нэр хүндтэй албан тушаал хашиж байсан туршлагтай нэгэн аж. Тэрбээр Пакистан улсын нийслэл Исламабад хотод Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирлаар 2016 - 2018 онуудад ажиллаж байжээ.

 Өмнө нь  Швейцарын хөгжлийн агентлагт болон Эквадорт хэд хэдэн өндөр алба хашсан байна. Хатагтай Бурри Швейцарын Бернийн их сургуульд Нийгмийн антропологи чиглэлээр докторын зэрэг, социологи, сэтгэл судлалын чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалж Гондурас, Парагвай зэрэг улсуудыг сонгож эрдэм шинжилгээний ажлаа хийжээ. Хатагтай Бурри Швейцарын Холбооны Улсын Цюрих хотын хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн хувь хүний болон байгууллагын хөгжлөөр мэргэшсэн коуч, сургагч багш юм. Тэрбээр герман, франц, испани, англи хэлээр чөлөөтэй ярьдаг  юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top