Батлан хамгаалахын сайд "Алдар"-ынхныг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2020 оны 07 сарын 16

Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны Үндэсний бөх, Үндэсний сур , Шагайн харвааны баг тамирчид амжилттай сайхан наадлаа.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй удирдлагууд өнөөдөр /2020.07.16/ наадамд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагналаа.

Үүнд:

БХЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх, Монгол улсын Аварга П.Бүрэнтөгс.

БХЯ-ны хүндэт жуух бичгээр Алдар спорт хорооны бөх, Монгол улсын Заан М.Бадарч.

Дайчин алдар I медалиар “Алдар” спорт хорооны бөх, Монгол улсын Арслан Р.Пүрэвдагва.

Дайчин алдар II медалиар Алдар спорт хороо зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх Монгол улсын Харцага Ц.Одбаяр, монгол улсын Начин Х.Цогтгэрэл.

Дайчин алдар III медалиар “Алдар” спорт хорооны бөх, Монгол улсын Начин Ш.Пүрэвгарьд, Н.Мустафа.

Эх орны төлөө I Хүндэт тэмдгээр Алдар спорт хорооны Үндэсний спортын албаны дарга, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй

Эх орны төлөө II Хүндэт тэмдгээр Алдар спорт хорооны бөх улсын Начин Б.Орхонбаяр

Эх орны төлөө III Хүндэт тэмдгээр Алдар спорт хорооны бөх улсын Харцага Б.Зоригтбаатар, улсын Начин О.Мөнх-Эрдэнэ.

Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхийн 10 бөх нь Алдар спорт хороо, Зэвсэгт хүчнээр овголсон бөхчүүд шалгарч үлдсэн нь урьд өмнө гарч байгаагүй түүхэн амжилт юм.

Эх сурвалж: БХЯ-НЫ ХАРЬЯА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “АЛДАР” СПОРТ ХОРОО

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsereg(202.179.21.236) 2020 оны 07 сарын 20

Barildaj bish tsergiin albandand ajillaj baisandan ogmoor bn\n

0  |  0
Ghjj(202.55.188.36) 2020 оны 07 сарын 16

Terguun ajiltan ch geh chaadag gichiinud be

0  |  0
Ghhh(202.55.188.36) 2020 оны 07 сарын 18

Hutsdag golognuud be osohireeduigees baga tsoltoi bhaar ydag ym butentugs ded huranda bh estoi bh shu ingej l ogdog bsan

1  |  0
Со ах (202.179.26.148) 2020 оны 07 сарын 20

Энд тэнд очоод хүндэтгэл мүндэтгэл үзүүлэх явдал яав ч бүтээн байгуулалт биш. Тэгснээс нурж унасан зам гүүрийнхээ асуудлыг шийдээд явбал бүтээн байгуулалт биш ч гэсэн засвар юм даа. Тархи нь усаар баяжсан новшнууд. МАНАН агаа.

1  |  1
Top