Ноцтой зам тээврийн ослоор хоёр хүний амь нас хохирч, найман хүн түлэгджээ

2020 оны 07 сарын 16

Архангай аймгаас Завхан аймаг явах замд өчигдөр /2020.07.15/ ноцтой зам тээврийн осол гарлаа. Ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, найман хүн түлэгдсэн байна.

Архангай аймгаас Завхан аймаг явах замыг зам тээврийн ослын улмаас осолд холбогдсон тээврийн хэрэгслүүд шатсанаас шалтгаалан түр хаажээ. Уг осолд таван автомашин, нэг мотоцикл өртсөн байна. Цаанаасаа Завханаас ирж буй хөдөлгөөнийг Архангай Ихтамир суман дээр хаасан байна. Өөрөөр хэлбэл Цагаан давааныхаа наана цаана хаагаад байгаа талаар Архангай аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

Жолооч та бүхэн анхаарал болгоомжтой оролцоно уу!!!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.26.148) 2020 оны 07 сарын 16

Эргүү мал шиг юмнууд монголын сонгогч хүн амын 44%г эзэлдэг нь саяны сонгуулиар батлагдсан шү дээ.

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 07 сарын 16

ergyy mal shig umnuud teever hiij mash ih gai boloh umaa...

0  |  0
Close menu