Говь-Алтайд гарсан тарваган тахлын сэжигтэй сорьцыг ЗӨСҮТ-д авчирч байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 13

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас барсан байж болзошгүй талаар өчигдөр /2020.07.12/ мэдээлсэн билээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Говь-Алтай аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, задлан шинжилгээ хийж, сорьц авчээ.

Эхний байдлаар өвчтөнд тарваган тахалтай төстэй савханцар бактерлогийн болон сорьцын шинжилгээнд илэрсэн талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр "Нарийвчилсан PCR шинжилгээ хийлгэхээр дээжийг ЗӨСҮТ-д авчирч байгаа. Урьдчилсан байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэр хүндэрч үжлийн хэлбэрт орж нас барсан гэсэн онош гарсан. Тарваган тахлын онц идэвхжилтэй энэ жил тарваганы мах хэрэглэхгүй байх, тарвага агнахгүй байхыг ард иргэддээ дахин сануулъя.

Тарваган тахал нь хоруу чанар ихтэй, уушгины хэлбэр нь коронавирустэй ижил хурдан явцтай байдаг" гэлээ.

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал 15, хоёрдугаар хавьтал 11 хүн бий бөгөөд нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлаж, антибиотик эмчилгээнд оруулжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тахал(202.179.26.148) 2020 оны 07 сарын 16

Нарангэрэлд тарваган тахал жижгэдэж covid 19 тахал томдох байхаа.

0  |  0
Тахал тараагч(202.179.26.148) 2020 оны 07 сарын 16

Монголд covid 19 вирус чирч авчраад эдгэрч байгаа этгээдүүд дараа нь хэдэн сарын дараа дахин өвчлөх магадлал 100% байгаа юм байна лээ шүү. Эрхэм өвчтөн та вирус тээгээд эрхэмсэг алхаад байж болохгүй нь байна шүү. Үргэлж өөрийгөө бусдаас тэр тусмаа ойр дотныхоо хүмүүсээсээ байнга тусгаарлаж амьдар.

0  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 07 сарын 14

Taxal bish corona baix vii dee ! Tostei savxantsar gexeer yu gej oilgox uu ? Ali aliniix ni testiig xiij etsciin shinjilgeenii xariu togtoox ni zov baix aa !!

1  |  0
Top