Ирэх сард Япон, БНСУ, Турк улс руу нислэг үйлдэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн даргалдаг Улсын Онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр /2020.06.18/ Төрийн ордонд боллоо.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын Онцгой комиссын хуралдаанаар долоодугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг баталлаа. Долоодугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, долоодугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар-Япон-Улаанбаатар, долоодугаар сарын 7-ны өдөр дахин Сөүл хот руу нислэг үйлдэж, иргэдээ татаж авна. Мөн долоодугаар сарын 9-ний өдөр Турк улс руу нислэг үйлдэнэ. Түүнчлэн долоодугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэхээр боллоо" гэв. 

Түүнчлэн "Хятад улсад байгаа 164 иргэнээ Замын-Үүдийн боомтоор татаж авна. Тэднийг ойрын хугацаанд татаж авахаар тохиролцлоо. ОХУ-аас ирэх оюутнуудыг тун ойрын хугацаанд авч ирэхээр ажиллаж байна" гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Санга(66.244.109.90) 2020 оны 06 сарын 19

Ноцтой мэдээ байна. Улсаас гадааадад гацсан иргэдээ татан авч байгаа онцгой үүргийн нислэгийг зохион байгуулж байгаа хаа нэг газрынхан юмуу хуйвалдагчид нэг хүнээс 10 сая орчим хахууль авч нислэгт нэрий нь оруулж байгаа гэнэ. Үүнийг эрх бүхий газар нь шалган магадлаж үнэн бол таслан зогсоохыг хүсье. Төрийн сүлд цэвэр ариунаараа оршиг. Хилээ түргэн нээгээсэй.

0  |  0
Zochin (202.9.46.116) 2020 оны 06 сарын 18

Shal hudlaa hahuul avj nislegt bagtaj bna shdee solongosoos hunii 1500,0 myan tog

0  |  0
Zochin (37.172.47.172) 2020 оны 06 сарын 18

Hil ongoihgvi yumuu

0  |  0
Top