Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ талаарх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс /БҮТ/ өглөө. Долоодугаар сарын 2-5 өдөр ЭЕШ зохион байгуулна. Өнөөдрөөс эхлэн төгсөх ангийн сурагчдын бүртгүүлсэн мэйл хаягийн дагуу шалгалтын хуваарь, суудлын дугаарын талаарх мэдээлэл илгээж байна. ЭЕШ-ийн хуваарийн талаарх буруу мэдээлэл сошиалд тарсан тул баталгаатай эх сурвалжаас мэдээллээ аваарай.

Өнгөрсөн хугацаанд төгсөх ангийн сурагчдад чиглэсэн дараах арга хэмжээг авчээ.
 

  • Нийт 17 телевизээр 583 теле хичээлийг 1653 цагийн агуулгаар хүргэсэн  
  • Алслагдсан бүс нутагт хэвлмэл байдлаар орон нутгийн боловсролын салбараар дамжуулж хүргүүлсэн
  • Зөвхөн ЭЕШ-ын талаарх мэдээллээр төрөлжсөн сайтыг гурван сарын турш ажиллуулж байна
  • УОК-т санал тавиад тавдугаар сарын 11-нээс зургаадугаар сарын 11 хүртэл нэг сарын давтлагыг төгсөх ангийн сурагчдад зохион байгуулсан


Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ:

-КОВИД-19-тэй холбоотойгоор хэд хэдэн анхаарах зүйл бий. Өмнө нь 55 шалгалтын төвд ЭЕШ авдаг байсан бол одоо 85 шалгалтын төв дээр зохион байгуулна.  Өмнө нь бичиг баримтаа шалгуулаад шууд ордог байсан бол одоо нэмэлт цаг орж байгаа учраас шалгалтын цагаас өмнө нь ирэхийг сануулж байна. Мөн хаана аль газар өгөх вэ гэдгээ сайн анхаарахгүй бол хоцорч ирэх тохиолдол нэлээд гарсан. Шалгалт өгсөн даруйд шалгалтын дүн лайваар шууд дамжуулна. Их дээд сургуулийн консерциумтай хамтраад хуваарь сонголт онлайнаар хийгдэнэ. Орон нутагт өмнө нь ганцхан шалгалтын төв дээр хуваарь сонголт хийгдэж байсан бол одоо 2-3 шалгалтын төвд хуваарь сонголт хийгдэнэ.  
 

  • Долоодугаар сарын 2: Монголын түүх, англи хэл
  • Долоодугаар сарын 3: Хими, газарзүй, нийгэм судлал
  • Долоодугаар сарын 4:  Биологи, математик
  • Долоодугаар сарын 5: Физик, орос хэл, монгол хэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top