АНУ Иракаас цэргээ гаргаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

АНУ Ирак дахь цэргийн хүчээ багасгаж байна. Энэ талаар Америкийн Төрийн департаментын сайтад гарсан мэдэгдэлд өгүүлжээ. Мэдэгдэлд “Аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн саруудад “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн аюулыг арилгах тал дээр ахиц дэвшил гарсантай холбогдуулан Ирак дахь цэргийн тоогоо цөөлж, тус улсын Засгийн газартай үлдэх хүчний статусын талаар ярилцана” гэсэн байлаа.

Америкийн дипломатууд АНУ Иракийн үйл хэрэгт байнга оролцохгүй гэжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн туслахын орлогч Жоуи Худ өнгөрсөн нэгдүгээр сард АНУ Иракаас цэргээ гаргаж байгаа нь олон улсын бүх цэргийн эвсэл тус улсаас явж, террорист бүлэглэл “Исламын улс”-ын үйл ажиллагаа идэвхжихэд хүрч магадгүй гэж мэдэгдэж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 06 сарын 12

garah heregtei shdee ene ulsiig horiod jil daralj daramtalj uls gehed hezyy bolgoo bizdee

0  |  0
Kkk(66.181.168.131) 2020 оны 06 сарын 12

Amerkuud yavj mongolchuud uldev

0  |  0
Top