Л.Мөнхтүшиг: Австрали руу нисэх алтан боломж гарлаа

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

Улсын Онцгой комиссын (УОК)-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр “Гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Нислэгийн төлөвлөгөөг өмнө нь танилцуулсан (ЭНД дарж уншина уу!). Буцах хүсэлтэй хүний тоо АНУ, хойд Америкт 2000, Азид 5500, Европт 2600 бий. Энэ тоон мэдээлэл тогтмол шинэчлэгдэж байгаа. 

Сайн мэдээ дуулгахад, Австрали руу нислэг үйлдэх алтан боломж гарлаа. Өмнө нь тус улс руу нислэг хийгдэж байгаагүй. Өнөө өглөө нислэг үйлдэх зөвшөөрлөө авч чадлаа. Нислэгээ зарлахгүйгээр “Нууцаар нисэх гэж байна” гэсэн хардлага байсан. Бид өнөө шөнө нислэгээ үйлдэнэ. Замдаа онгоцоо хэрхэн цэнэглэх зэргээр тооцоо судалгаа гаргах шаардлагатай олон асуудал бий. Тус улсаас ирэх хүсэлтэй мянга гаруй иргэн бий. Нэрсийг нь холбогдох яаманд хүргүүлсэн.

Азийн орнуудаас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа хамгийн олон иргэн Өмнөд Солонгост байна. Тус улсад нийт 1,8 мянган хүн байна. Өнгөрсөн хугацаанд 30 удаагийн нислэгээр 9068 иргэнээ татан авсан. Зөвхөн агаараар биш газраар ч авч байгаа. Хятадаас ирэх хүсэлтэй 160 иргэн бий. Ойрын хугацаанд татан авна.

Зургаадугаар сард найман нислэг үйлдэнэ гэж зарласан. Тооцоогоор 2000 иргэнээ агаараар татаж авна. Өнөө орой Сидней хот руу нисэж, замдаа онгоцоо цэнэглээд ирэх замдаа Сингапурт байгаа бүх иргэдээ авчирна. Нур Султан руу зургаадугаар сарын 10-нд нисч, Казахстаны иргэдийг хүргэж өгөөд, өөрийн иргэдийг авчирна. Ингэхдээ Киргиз, Узбекстан, Тажикстан, Казахстан болон төв азийн оронд гацсан иргэдээ хамруулахыг зорьж байгаа.

Токио хот руу дөрөвдүгээр сараас хойш нислэг үйлдээгүй. Тус улс руу зургаадугаар сарын 11-нд нисэж, хөгжлийн бэрхшээлтэй зургаан иргэн, оюутан залуусыг авчирна.

Энэтхэг рүү зургаадугаар сарын 12-нд нисч, 18-аас доош насны 230 ламхайг авчирна. Тусгаарлах байрны зардлыг Засгийн газрын нөөц сангаас төлж барагдуулах шийдвэр гарсантай холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллаж байна. Буцахдаа Лаос хотоос 13 иргэнээ суулгах юм. Яагаад Лаосоос 13 иргэнээ авч байна вэ гэвэл тус улс бүх нислэгээ хаасан учраас транзит нислэг үйлдэх боломжгүй байгаа юм. Энэ бүхний цаана нислэгийн зөвшөөрөл авах гэх ажлуудыг шуурхай хийхээр зорьж байгаа.

Сөүлээс зургаадугаар сарын 17-нд зөвхөн транзит нислэг үйлдэнэ. Зургаадугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн сайдын шийдвэрээр Монгол, ОХУ, Тайландаас иргэдийг хүлээж авахгүй гэж мэдэгдсэн. Тайлбар нь олон улсын төвшинд агаарын хилээ хаасан ОХУ, Тайланд Монгол улсууд Инчёнд ирээд олон хоног саатаж байхдаа халдвар авсан тохиолдол гарсан. Тиймээс аюулгүй байдлын зүгээс энэ урсгалыг зогсоох зорилготой юм билээ. Гэвч бид уулзалт хийсний дүнд транзит нислэг үйлдэхээр болсон.

АНУ болон хойд Америкт байгаа иргэд рүү шууд нисэхэд хүнд байна. АНУ-аас эх орондоо ирэх гол гарц нь Өмнөд Солонгост ирэх явдал юм. Тайланд улсад 159 хүн байгаа. Тайланд улс хилээ зургаадугаар сарын 30 хүртэл хаасан байгаа юм. Тиймээс зөвхөн Өмнөд Солонгосоор дамжуулж авах боломж байна. Бухимдах, Элчин сайдын яам руу дайрах хэрэггүй.

Зургаадугаар сарын 18-нд Сөүлд байгаа иргэдээ авчрах нислэг хийнэ. Энэ нислэгээр Өмнөд Солонгосын саатуулах байранд байгаа иргэдийн төлөөллөөс авчрах болно. БНСУ руу нисэх давтамжийг цаашид хадгална.

Франкфуртээр европт байгаа иргэдээ татна. Эдгээр иргэдээ авчирсны дараа тусгаарлах байрны нөөц боломжийг харж байгаад дараагийн нислэгээ зарлах болно. Сонгуульд оролцох асуудал яригдсан. Сонгуулиас өмнө ирээд тусгаарлагдах иргэд санал өгөх боломжгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа хүн бүрээр гарын үсэг зуруулна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэд(150.129.143.150) 2020 оны 06 сарын 06

Оюу толгой үйл ажиллагаагаа зогсоох гэж байгаа юм уу?

0  |  0
Иргэд(150.129.143.150) 2020 оны 06 сарын 06

Оюу толгой үйл ажиллагаагаа зогсоох гэж байгаа юм уу?

0  |  0
Рама(85.141.190.72) 2020 оны 06 сарын 05

Мэндээ

0  |  0
zochin(58.109.221.157) 2020 оны 06 сарын 05

Australid 1000 garui hun baigaa geh yum Tegaad zamdaa Singpuraas buh hunee avna gene Tegeed austrliin humuusees hediig avah bolj bainaa

0  |  0
Top