Албандаа 27 жил “зүтгэсэн” автомашин хөшөө болон сүндэрлэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

1993 оноос хойш ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гал усны голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан “Зил-130 АЦ 40” маркийн гал унтраах автомашин түүхэнд мөнхлөгдөн Дундговь аймгийн Онцгой байдлын газарт хөшөө болон сүндэрлэлээ.

Одоогоос 27 жилийн өмнө Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойг угтан улсын хэмжээнд зохион байгуулагдсан болзолт уралдаанд тус аймгийн Гал түймэртэй тэмцэх алба тэргүүн байр эзлэн, тус гал унтраах автомашинаар шагнагдаж байжээ.

Энэ хугацаанд Мандалговь хотын хэмжээнд гарсан 800 гаруй удаагийн объектын гал түймрийг унтраах, гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ажиллагааг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэсэн юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.26.14) 2020 оны 06 сарын 05

түймэр дайны дайтай

0  |  0
baatar(66.181.161.95) 2020 оны 06 сарын 04

sain bn ok

0  |  0
Top