Цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

Өчигдөр  /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажлаас үүдэлтэй  усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм.  Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.

Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс  удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажиллаагүй зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

Дашрамд дурдахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг  ашиглуулахаар шийдвэрлэж байжээ. 

 Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 05 сарын 28

Saihansambuugiin ohin, aav ni ner devshij aaviinh dyy bas hodoonoos ner devsheed baigaa….bytehgui ee ene mongoliin uls tor, aav ni shorond orood baisan bish bilyy ….shalguulaad l baisan hyn bizdee heden jiliin omno

1  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 05 сарын 28

harah zarainii ene hyyhen yaj ayulgui baidal, orchinii asuudliig yanzlah ve dee, iim ariin haalga tanil taliin umnuud darga boldogiin gai mongold duusahgui ee

1  |  0
зочин(203.91.119.42) 2020 оны 05 сарын 28

наран шарлагын газар хийхэд эгэл хүмүүсийн хүүхдүүд үрэгдээд баян тарган нохойнууд нь биеэ шарна айн. энэ бол өөрсдөдөө зориулсан үлгэр ш дээ хэлэх ч үг алга.

1  |  0
Zochin(66.181.188.179) 2020 оны 05 сарын 28

Narantuul zahiin Saikhansanbuugiin ohin l bn

0  |  0
зочин(66.181.189.192) 2020 оны 05 сарын 28

сучка

0  |  0
Zochin(66.181.183.100) 2020 оны 05 сарын 28

Ene aduudal zuvhun hyreelengiin zahuraliin aduudal bihs Hotiin darga Amsesa7han uuruu bas hsryutskafa huleeh estoi .Yamar aimshigtsi yum be , Stardantiin bus togloomiin tslbaid toglood ami basaa aldlaa rremdeg zeremdeg bolloo geh meteer aimshigtai medee duuldah bolloo Busdad buruug tihih bihs Negent yambiig ne edelj baigaa bol umnuh hoidoh fehgyi Ajlaa hiisen shig hiigeed dutagdlaa hyleej sur\n\n\n

1  |  0
1(119.40.103.6) 2020 оны 05 сарын 28

Э.Бат-Үүлийн шийдвэрийг хүчингүйд тооцоочээ

1  |  0
Mgl(202.126.88.32) 2020 оны 05 сарын 28

Tutc tavih zovshoorol hushed 5 sayiig nehj bsan avilgalch huuhen...

2  |  0
Зории(76.126.7.68) 2020 оны 05 сарын 28

Самарсайхан чи өөрөө огцрооч.. Чи хариуцлага хүлээх ёстой.. чиний дор ажиллаж байгаа хүмүүс чиний хэлсэн анхааруулсан зүйлийг биелүүлээгүй.. чи 4н хүүхэд үхсэний дараа арга хэмжээ авсан төдий өнгарөхгүй.. чи хариууцлага алдсан..

2  |  2
Top