Брэд Питт Австралийн телевизийн одод дурлажээ

2020 оны 05 сарын 26

56 настай жүжигчин Брэд Питт Австралийн телевизийн хөтлөгч, 33 настай Рене Баргт дурлажээ. Брэд Питтийн ойрын хүрээнийхэн түүнийг сэтгүүлч бүсгүйтэй романтик харилцаа үүсгэхийг хүсэж байгаа гэцгээх болсон гэнэ.

Брэд, Рене нар хамгийн сүүлд “SAG Awards”-ын үеэр уулзсан байна. Сэтгүүлч бүсгүй түүнээс ярилцлага авахад Брэд хөнгөн хошигнож, нүд ирмэн, ярилцахад таатай мэдрэмж төрж байгаагаа илэрхийлж байжээ. Брэдийн фэнүүд нь түүнийг сэтгүүлч бүсгүйд ухаангүй дурласан гэцгээх болжээ. Жүжигчин эр ёслолын дараа Ренег Лос-Анжелест дахин хэзээ ирэхийг сонирхож байснаас нь харахад бүсгүйтэй болзох хүсэлтэй байгаа нь илт байсан гэнэ.

Брэдийн ойрын хүрээнийхэн “Тэр урьд нь улаан хивсний ёслол дээр хэнтэй ч Ренетэй харьцсан шиг дотно харьцаж байгаагүй” гэжээ.

Австралийн сэтгүүлч бүсгүйн найзууд нь “Рене Брэдтэй их адилхан. Тэр ухаантай, үзэсгэлэнтэй, хүчтэй бүсгүй” гэсэн байна. Сэтгүүлч бүсгүйг өмнө нь Том Крузтэй холбоход тэрбээр “Би Холливудын ододтой цэвэр ажил хэргийн харилцаатай” гэж байжээ.

Брэд Питт Анжелина Жолигоос салсныхаа дараа хамтран ажилласан хэд хэдэн бүсгүйтэйгээ нэр холбогдсон ч тэдгээр харилцаа нь удаан үргэлжлээгүй юм. Тэрбээр одоо уран бүтээлдээ болон хүүхдүүддээ илүү их анхаарал хандуулах болжээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(182.160.1.85) 2020 оны 05 сарын 31

zugeer JOlitoigoo ner tsever bj bhguide

0  |  0
Архичин(150.129.143.181) 2020 оны 05 сарын 29

Жоли яасан бэ. Ер нь эвгуй архичин торхтэй болох шинжтэйгээр царай эвдэрч эхэлж байна шуу.

0  |  0
Зочин(51.75.141.43) 2020 оны 06 сарын 01

Сэтгүүлч бүсгүй юм

1  |  0
Зочин(51.75.141.43) 2020 оны 05 сарын 29

Сэтгүүлч бүсгүй юм

0  |  0
Зочин(202.126.89.248) 2020 оны 05 сарын 29

сайхан бүсгүй юмаа

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 05 сарын 28

Very nice gf

0  |  0
Ьтб(64.119.21.86) 2020 оны 05 сарын 27

Ядаргаатай наасан

0  |  0
Zochin (103.57.93.133) 2020 оны 05 сарын 27

Tiim bna shu shijgin sanagdchila. Hair haij yvad ynhan bolno gehcheer l um da

0  |  0
Zochin(66.181.182.40) 2020 оны 05 сарын 28

Shijgiin sanagdaj ehelj bnshu ene hun hhhaa

3  |  1
SS(192.82.70.179) 2020 оны 05 сарын 27

Нас нь хаачих вэ дээ!

0  |  0
Зочин(202.9.47.19) 2020 оны 05 сарын 29

Жолигоос хамаагvй залуу ч царай муутай юм

8  |  0
ЗОЧИН (150.129.141.142) 2020 оны 05 сарын 29

ЗАЛУУХАН. ГЭВЧ НҮҮРНИЙ ХЭЛБЭР ЯАСАН МУУТАЙ.

1  |  0
Top