Шадар сайдад Өмнөд Солонгосоос илгээх ИЛ ЗАХИДАЛ

Админ | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Монгол Улсын иргэн Сүхбаатар овогтой Мөнх-Ирээдүй миний бие гадаадад амьдарч буй олон мянган иргэдээ төлөөлөн эрхэм таньд Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлд заасан эрхээ эдлэхээр хандаж байна.
 

Дэлхий нийтээр тархан байршсан Монгол Улсын иргэдийн 47695 нь БНСУ-д оршин сууж байгаагаас 6636 нь түр хугацааны (3 сараар ажил хөдөлмөр эрхлэх, аялах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, төрөл садандаа зочлох) визтэй, визний хугацаандаа нутаг буцах шаардлагатай иргэд байгаа билээ. 

Коронавирусний эсрэг Монгол Улсын хэрэгжүүлж буй хатуу чанга хорио цээр манлайлал нь хэдийгээр дэлхий нийтийг сөхрүүлж буй цар тахалтай оновчтойгоор тэмцэж буй арга барил хэдий ч гадаадад байгаа монгол иргэдээ хүний нутагт хөсөр хаях гажуудлыг гаргаж байна.

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Та яагаад Монгол Улсын иргэд үй олноороо гадаадад суурьшин амьдарч, гадаадыг зорьж, ажил хөдөлмөр эрхлэхийг илүүд үздэг гэж боддог вэ?

Баян тансаг орчин эрэлхийлсэндээ гэж үү.. ҮГҮЙ ЭЭ.

Та сургалтынхаа төлбөрийг олох гэж өдөр, шөнөгүй ажлын сайн мууг хийж, ирээдүйдээ хөрөнгө оруулахаар зүтгэдэг оюутны зовлонг ойлгохгүй байна.

Та залуу наснаасаа гэр бүлийнхнээ ардаа чирэн ажиллаж байгаа визгүй иргэдийнхээ дотоод айдсыг мэдрэхгүй байна

Та гуравхан сарын визийг арай ядан гаргуулчхаад үр хүүхдийнхээ хэрэглээ, сургалтын төлбөрийг олох гэж, амьжиргаагаа дээшлүүлэх гэж хэдэн бүлтгэр үрээ хүний гар дээр үлдээн, өөрийгөө хөгширснөө ч үл тоон, хүний нутгийг зорьж, үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол гараа эвэрштэл, хөлөө цуцтал гадаад хүний нүдэнд хог шаар шиг адлагдан ажиллаж буй монгол орны нүүр царай болсон их сургуулийн доктор багшаас дунд сургуулийн багш, эмч, сувилагч, инженер техникч, цэрэг, цагдаа (Нийтийг хамруулаагүй болно нарыг та ойлгохгүй.

Та эрүүл мэндийнхээ төлөө байгаа бүхнээ зарж үрчхээд гаднын эмнэлгийн орноос гэрээ санан, өдөр өдрөөр нэмэгдэх эмнэлгийн төлбөр болон түрээсийн байр, амьжиргааны төлбөртөө шаналж буй өвчтөн, тэдний ар гэрийн зовлонг мэдрэхгүй байх.

Та цар тахал гарсан учраас иргэд чинь гэнэт эх орноо санасан гэж арай бодоогүй биз дээ.

Монгол Улсын Онцгой байдлын тухай хуульд зааснаар иргэд зорчих эрхээ түр хязгаарлуулж болох ч ийм удаан хугацаанд сэтгэл санаа, санхүүгээр хохирч болохгүй ээ. Эдгээр иргэдэд ардаа үлдээсэн бага насны хүүхэд, өвчтэй зовлонтой гэр бүл нь байгаа шүү дээ!

Өнөөдөр би та бүхнийг муу ажиллалаа гэж шүүмжлэх гэж, надад бэлэн мөнгө өгөөч хүсэх гэж захидал бичээгүй ээ. Цар тахлаас шалтгаалан УОК-оос гаргасан 5 заалт жирийн иргэнд хамааралтай байгаа эсэхэд эргэлзэн бичиж байна.

Жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй зэрэг заалтуудыг харгалзан, гадаадад байгаа олон иргэд хүлээцтэй хандсаар ирлээ. Гэтэл иргэдийнхээ энэ итгэл дээр ус асган, урлагийн од, бөх, УИХ-ын гишүүн, экс Ерөнхийлөгч, улстөрч, дарга нарын хамаатан садан чартер нислэгт багтан, гаднаа хонхны дуутай эргэлт авч, ард иргэддээ сүр хүчээ үзүүлж суугааг бид харж байна. Шадар сайд аа, энэ шударга явдал уу?

Цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд тусгаарлах байрууд хангалтгүй хэмээх нь хир зохистой вэ? Сонгогдсон цөөхөн тооны буудал, амралтын газрууд ингэхэд хэнийх вэ? Улсын нийслэлээр дүүрэн буудал, амралтын газрууд байхад тэднийг ийм нөхцөлд санхүүгийн хувьд дэмжин, тусгаарлалтын байр бий болгох боломж үнэхээр байхгүй гэж үү?  “Айлын гэр”-т амь зууж байгаа түр хугацаагаар ирсэн иргэдээ илүү их эрсдэлд орохоос нь өмнө эх оронд нь аваачиж болохгүй гэж үү?

Ийм хүмүүс бүгд бүх зардлаа өөрсдөө гаргаад, шинжилгээгээ өгөөд, сөрөг гарвал эх орондоо очиж тусгаарлалтад хамрагдахаа хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ.

Өнөөдрийн байдлаар БНСУ өндөржүүлсэн хөл хорионы дэглэмээ бууруулсан, олон нийтийн газрууд нь нээлттэй, ард иргэд нь хэвийн ажил хөдөлмөрөө эрхлээд явж байхад жилдээ улсын төсвөөс 2,935,817,190.00 төгрөгийн санхүүжилттэй, түүнээс зөвхөн цалингийн зардалдаа 1,403,704,440.00 төгрөг зарцуулдаг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яам иргэддээ хүрч ажиллаж чадахгүй, олныг бухимдуулж байна.

Энэ төрийн албаны ёс зүй мөн үү? Та бодоорой. Та тунгаагаарай. Та бусадтайгаа зөвлөлдөөрэй. Та өөрийн удирдаж байгаа салбарынхаа хариуцлагын түвшинг нягтлаарай.

Жич: Миний бие УОК-оос баталсан 5 заалтад багтаагүйн улмаас өнөөдрийг хүртэл ямар нэгэн өргөдөл хүсэлт гаргаагүй болно. Гэхдээ өнөөдөр бусдын төлөө дугарахгүй бол дараа чиний төлөө хэн ч дугарахгүй гэдэг үгийг санан, энэхүү ил захидлыг илгээж байна.

2020.05.07

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.22.65) 2020 оны 05 сарын 10

tusgaarlah bair dvvren bgad bvgdiig in awchiraad tusgaarlaj bolhol bh daan ch manai emneleg achaalaa diilehgui geed bga bailgui dee

0  |  0
Delhii ter chigeer(202.21.109.37) 2020 оны 05 сарын 10

Delhii niit ter chigeeree adilkhan bna. Ene hilee neegeech geed bgaa humuus yu huseed bna aa teneg yum uu esvel uursdiinhuu erh ashigiin tuluu bugdiig zoliosloh geed bna uu. Aminchan uzel hoyor taltai bolotoi. Ed bol mu tal ni harin nuguu tal ni sain tal. Uchir ni amidrald yarsan negenii aldaa nuguuhuu zoliosond gargahiig oroldoj nuguuhuu avrah gesen 2 tal. Zolios bhgui bol bugd suireh geed bgaa neg tal. Bugdeeree uhej bval gantsaaraa bsanaas deer gesen heden nuhud.

0  |  1
Зочин(153.175.150.98) 2020 оны 05 сарын 11

Харин ч Солонгосоос аваад байгаа биз дээ ээлж дараа гэж байдаг бол одоо японоос хүмүүсээ авах цаг болсон баймаардаа юманд бас учир начир гнж байдаг даа

0  |  1
Munhtsetseg (49.175.24.123) 2020 оны 05 сарын 11

Tvsgaalah bair mongoloor dvvren bhad dandaa zoblon varij ard irgediinhe erhiig notstoi zorchij bn bidniig mongoor harj bn nvtag bvtsahad vnendee zardal n ondor bn Miataas bvsad abia kompian vagaad vabj bolohgvi gej vdaa daraa vlsiin ontsgoi komisst nislegiin ania kompani mon zochid bvvdaliin holboo hvselt gargaad bhad vagaad hvleej abahgvi ard irgedee hohirooj bna

1  |  0
Зочин (150.129.140.64) 2020 оны 05 сарын 09

Ану хилээ нээчихээд бүгдээрээ хамтдаа үхэцгээх үү. Үхээд эхэлбэл чамаас эхлээд л нэг их мундаг царайлаад хилээ хаахгүй яасын гээд л орилоод унах биз дээ

0  |  1
Зочин(150.129.140.64) 2020 оны 05 сарын 09

Авчраад л байгаа юм бишүү. Алтан загасны чавганц шиг байнга л сэтгэл нь ханахгүй гоншигноцгоож байх юм. Эхнээсээ юугаа хийж явцгаасан юм. Мэдээж бас л улс орондоо сэтгэл ханахгүй голоод л их юм бодож гадагшаа доншуучилсан байж таараа

0  |  1
Ану(202.126.89.196) 2020 оны 05 сарын 11

Ядаж өвчин зовлонтой бгаа хүмүүсээ авчираачээ байр эмнэлэг гээд өчнөөн зардал гар ч бгаа шдээ яаасан хүний зовлон ойлгодгүй хүмүүс вэ??????????

1  |  0
ану(202.126.89.196) 2020 оны 05 сарын 11

Хилээ нээсэн дээр шдээ амьдрах гэж зовж бга өчнөөн хүн бхад

3  |  0
Uneheer teneg yumaa(111.65.47.122) 2020 оны 05 сарын 11

Hilee neen hiliin chanadad bui ard irgedee tataj avah heregtei. Undsen huuliar olgogdson mgl irgenii Eh orondoo zorchih, butsah erhiig haaj bolohgui. Uursdiin irgedee avahgui hilee haadag uls oron gj delhiid haana ch bhgui. Uneheer heleh ug alga

1  |  0
Цолмон(202.179.31.1) 2020 оны 05 сарын 11

Хилээ нээгээч.

1  |  0
Unurjargal (119.56.188.47) 2020 оны 05 сарын 09

hilee neegeechee ard tvmen chin hetsvvdlee

1  |  0
зочин(45.48.97.213) 2020 оны 05 сарын 09

ар гэр рүүгээ их л мөнгө явуулж олон хүнийг хоолтой.байртай.хувцастай явуулж байгаа .

0  |  0
deegii(37.170.142.221) 2020 оны 05 сарын 11

hilee neeldee guij bna gadaad hvmvvs hetsvv bna vnheer tuildaj bnaa

1  |  0
deegii(37.170.142.221) 2020 оны 05 сарын 09

hilee neeldee guij bna gadaad hvmvvs hetsvv bna vnheer tuildaj bnaa

0  |  0
Baagii(66.181.161.87) 2020 оны 05 сарын 08

Mongoldoo l bai l da uhen hatan gadaadruu dvrweh shaardalga uv bna

0  |  0
oyunchimeg(66.181.186.24) 2020 оны 05 сарын 11

daraagiin tusgai ongots hvleeser baital hetsvvdle hezee daraagiin nisleg hiih ve hvmvsee avaachee solongosoos

1  |  0
наран(175.223.26.31) 2020 оны 05 сарын 08

Япон асуудалтай байгаа шүү, нөхөд өө. Японд байгаа хэд маань биесээ бодоорой.

0  |  0
Ochirpytev(116.45.84.31) 2020 оны 05 сарын 08

colongoct gaigvi baixad n xaaj chadsiin chin odoo baixgvi bolj baigaatai adilxan ved n xilee neegeech end bgaa ard tvmen chin xectvvdlee

0  |  0
Ган(202.126.88.208) 2020 оны 05 сарын 08

Зөвхөн хааж хорихыг хэн ч чадна хамгийн гол нь ухаан гаргах байсийм

0  |  0
Ogi(117.111.1.224) 2020 оны 05 сарын 11

So.d uvchin baihgui bn shuu dee.humuusee avaach ee . ochood geriin horiond orsonch bolhoor bn

1  |  0
Zochin (84.97.102.4) 2020 оны 05 сарын 07

Odoo er n haa gazar bvgd l humigdaj bn sh de hilee neeged hvmvvsee ab l da guij bn hedii boltol bid bvhen ingej bhiin yum be hileee neegech guij bn guij bn shinjilgeendee hamragdaad ochmoor bn sh de hilee neegech de

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 05 сарын 11

avah um bol avah shig avaach shal hudlaa ganz neg nisleg hiigeed, ene chin tertee tergui nisehgui ajilgui ongoznuud zogsoj baigaa bizdee….negent odoo emchilj chadaj baigaa um chin yalgaad bailgui bygdiig ni heden ongoz heden tiish nisgeed l avaldaa !!!….irged ch gesen hezyy shyydee huuli esoor bish baij gadnii ornuudad yavj huvi zayagaaraa toglohoo bas bolildoo…neeh tend surch ajillaad, esvel harlaad er ni utgagui asuudal shyydee, tiim l um bol byh hychee harlahgui chadah byhnee hiij mongoldoo amdrah byren bololzoo baina shdee ….!!!!!! ganz neg chadaj baigaa hymyysiig duuraih hereggui shdee

1  |  0
Бат(60.153.254.87) 2020 оны 05 сарын 11

Одоо хорио цээрийн дэглэмээ сулруулж, Солонгос, Хятад Японтой хийх нислэгээ сэргээх чиглэлд ажиллаж, иргэдээ ттатах хэрэгтэй үм шигээ. Хурд муутай ажиллаж байна. дээрхи улсаас ирэх иргэд бараг халдвар байхгүй ч тэр шинжилгээндээ 3 удаа оруулах зардлыг нь иргэдээс гаргуулаад 7 хоног тусгаарлаад халдваргүй бол чөлөөлөх ззэрэг арга хэмжээ авч болох бус уу. Энхтүвшин хөгширч зориг зүрхгүй байна даа

1  |  0
Нараа(61.84.81.191) 2020 оны 05 сарын 11

Солонгос дотроосоо халдвар гараагүй хилийн чанадаас зөөвөрлөгдсөн өвчлөл 2.4 өөр тоологдоод хэд хонолоо.Онцгой байдлын дэглэмээ цуцаллаа.\nМонгол улс хилээ нээж иргэдээ аваачжээ.\nЭнд хүмүүс үнэхээр хэцүүдлээ.

1  |  0
Irgen ahmad nastan(221.154.44.115) 2020 оны 05 сарын 07

Odoo solonhost tsar tahal humigdaj jorio tawigsan dotroo uwchlul baihgyi bana .iimd shinjilgee uguud ochij baigaa hymuusig gert ni tusgaarlahig hysej bna uchir ni edin zasgin asuudal hynd bna

1  |  0
Иргэн(122.201.22.210) 2020 оны 05 сарын 08

Элчингүүд маш муу ажиллаж байгааг хүлээн зөвшөөрах хэрэгтэй

1  |  0
БИ(203.91.115.44) 2020 оны 05 сарын 07

МӨНГТЭЙ НЬ АМЬДАРЧ МӨНГӨГҮЙ НЬ ҮХСЭН Ч ХАМААГҮЙ ХАРГИС НИЙГЭМ ЭНЭ АЛБАН ТУШААЛЫН ДОНТОЙ ӨВГӨН САЙД ОДОО Ч ХЭТЭВЧЭЭ ЗУЗААЛХАА Л БОДОНДОО ЕР НЬ ӨӨРИЙН ЧИНЬ ХЭЛДЭГ ҮНЭН БҮХ ЮМ ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР ИЛ БОЛЖ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ НӨӨГӨӨ СҮРХИЙ ШУДРАГА ЁС ХААЧИВ ЗУД БОЛВОЛ НОХОЙ ТАРГАЛНА ... ГЭЖ

1  |  0
B.horloo(106.102.128.225) 2020 оны 05 сарын 07

Ih saihan bichjee bid eh orondoo ochih erhtei hiliin horiogoo odoo ymar oronluu neehee shiideh heregtei tsar tahaliin ulmaas hilee haasan ch onoogiin baidlaar ene ni uls tor bolj huvirch bgaa ni haragdaj bn solongos uls shig bodit arga hemjee avch huuli juramaa haa haanaa shudraga bieluulmeer bn eh orondoo ochihiin tuld 5 shalguur orgodol chiregdel bolood bmgui bna bid tahal namjihiig hariutslagatai huleesen odoo ersdel baga bolj bga ued ni shinjilgeegee ogood yvah huseltei ni yvmaar bna

2  |  0
otgonbayar(218.50.244.46) 2020 оны 05 сарын 07

bid hezeech eh orondoo ochih erhtei hvmvvs yagaad bidnii erhiig zurchuud mun vr hvvhdiin min erhiig zurchuud baigaa in bid vr hvvhedteigee bh erhtei hvmvvs yagaad bidnig mungu gj haraad bga in ym ene horogdoh bairni mungu ongotsni biledni vne tengert garlaa ene talaar ymar negen arga hemjee aval da bid eh oron vr hvvheddeerei ochmoor bn hilee neehiig shaardaj bna

3  |  0
иргэн(202.9.46.197) 2020 оны 05 сарын 11

ИРЭХ ХҮСЭЛТЭЙ БҮХ ИРГЭДЭЭ ТАТАЖ АВААЧ ЭЭ , БИТГИЙ ӨӨРСДӨӨ Л БОЛОЖ БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ГЭСЭН БЭРТЭГЧИН СЭТГЭЛЭЭР ХАНДААД БАЙГААЧ , ХОТЫН ГАДУУР ДҮҮРЭН АМРАЛТ СУВЛИЛИЙН ГАЗРУУД БАЙНА , ТЭДНИЙГ ТУСГААРЛАХ БАЙР БОЛГООЧ ЭЭ

6  |  0
зочин(122.201.31.64) 2020 оны 05 сарын 07

47000 , хүнийг, ябж ,авах ,юм.

0  |  3
Иргэн(49.164.76.210) 2020 оны 05 сарын 11

Монгол улс шиг ард түмнээ хүний газар тахал дунд хая чи хаад тоодоггүй улс байхгүй.эдний цагаачлалын албанд баригдаад хоригдож байсан иргэдийг Солонгос улс хүсэлт тавьж байж буцаасан.төр засгийхний мөн чанар тарч танигдсан хэцүү үед .монголд гэр бүлээс нь гадаадад байхгүй хүнтэй гэр бүл байхгүй бх.

1  |  0
Altantuya (223.38.30.165) 2020 оны 05 сарын 11

Ой ч хүрээгүй нялх үр минь хэцүүдлээ, үр хүүхдүүдтэй минь уулзуулж өгөөч гуйж байна Солонгос улсад өвчин гайгүй болсон байгаа үед иргэдээ авч болохгүй байгаа юмуу

3  |  0
Altantuya (223.38.30.165) 2020 оны 05 сарын 07

Ой ч хүрээгүй нялх үр минь хэцүүдлээ, үр хүүхдүүдтэй минь уулзуулж өгөөч гуйж байна Солонгос улсад өвчин гайгүй болсон байгаа үед иргэдээ авч болохгүй байгаа юмуу

0  |  0
D.nyamsuren(117.111.1.17) 2020 оны 05 сарын 11

Harimaar bainaa bi emnelegt hewten emchluulj bn sanhuugiin hund baidald orj bn irgefee avaachee

3  |  1
Top