Агаарын бохирдлыг 2021 онд 80 хувиар бууруулна

Ж.Баяр | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсов. Мэдээллийн эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Монгол Улсын Засгийн газар 2017 оны 98 дугаар тогтоолоор таван зорилт бүхий “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлснээр агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын уялдааг хангах, бусад салбаруудын оролцоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах боломжийг бүрдүүлсэн.

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь бодит үр дүнд хүрсэн чухал алхам болсон” гэсэн юм. Үүний дараа салбарын сайд өнгөрсөн хугацаанд  сайжруулсан түлшийг хэрэглэхтэй холбоотой хийгдсэн ажлууд хийгээд эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудаа тайлагнасан юм. Улмаар энэ онд авах арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ онд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 53 тэрбум төгрөг зарцуулах аж. Уг мөнгийг сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадлыг 600 мянган тонноор нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний хэрэглээг дэмжих, нийтийн тээврийн агаарт ялгарах бохирдлыг багасгах, аймгуудын агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, дулааны эх үүсвэрт нь утаа шүүх шүүлтүүр тавих ажлуудад оруулах юм байна. Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мониторингийн сүлжээг сайжруулах, мэдээлэл сурталчилгааг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг ч танилцууллаа. Ингэж “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тусгасан цогц арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлсний үр дүнд ирэх 2021 онд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулахад чиглэгдэж байгаа юм байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн “Аймгуудад орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ вэ” гэсэн асуултад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Хүн амын төвлөрлөөс нь хамаарч агаар, орчныг бохирдлыг бууруулах арга хэмжээг орон нутгуудад авч байгаа. Уламжлалт дулааны станцад утаа шүүгч байрлуулах арга хэмжээг энэ жилдээ дөрвөн аймагт туршиж байна. Бид агаарын бохирдолтой тэмцэхдээ утааг үүсгэж буй эх үүсвэртэй тэмцэх шаардлагатай. Тиймээс орон нутгийн удирдлагуудад энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгсөн. Түлш бэлтгэх технолгио сайжруулж, зуухны стандартыг дээшлүүлэх асуудал нэн чухал. Ийм байдлаар нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хуучирсан автомашин, техник хэрэгсэл нь агаарын бохирдолд тодорхой нөлөө үзүүлж байгаа вэ” гэхэд  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Цахилгаан хямд байхад буюу шөнө цахилгаан хуримтлуулаад, үүгээрээ өдрийн турш халаадаг технологийг судалж байгаа бөгөөд амжилттай болвол 100 мянга орчим өрх эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай, нано халаагуур ашиглах боломж бүрдэх юм байна. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ хүүг нь 50 хувь хөнгөлдөг “Ногоон зээл”-ийн хүрээнд санхүүгийн шийдэл гаргах бөгөөд арилжааны банкууд дэмжиж ажиллаж байгаа” гэсэн юм. Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Нийтийн тээвэрт явж буй автобуснуудын 80 хувь нь “насжилт өндөр”-тэй. Эдгээрт бүрэн шаталтыг дэмжих, ялгаруулж буй хорт нэгдлийн хэмжээг бууруулах төхөөрөмжийг 2019 онд тавьсан. Үүний үр дүнд тодорхой үр дүн гарсан. Нийслэлд өдөрт 480 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол 200 гаруй яндангаас утаа гардаг. Өөрөөр хэлбэл, бохирдол “үйлдвэрлэж” буй тээврийн хэрэгслийн тоо яндангаасаа 2.3 дахин их. Уул уурхай, хүнд үйлдвэрийн  яам энэ асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байгаа бөгөөд стандартын шаардлага хангасан, чанартай нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Эрүүл, аюулгүй орчныг бий болгох, эрсдлийг бууруулахын тулд нийтээрээ хариуцлагатай байж, шат шатны стандартаа өндөрсгөх шаардлагатай” гэж хариулж байв.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(46.165.239.222) 2020 оны 05 сарын 04

Ashgui ashgui. Utaanaas salah n \n

0  |  0
halbaga(77.111.245.13) 2020 оны 05 сарын 04

Darhanchuud utaagui bolohiin toloo

0  |  0
Seree(77.111.245.13) 2020 оны 05 сарын 04

Uuhailj utaag darahiin toloo

0  |  0
Hutga(77.111.245.13) 2020 оны 05 сарын 04

Utaa Darhand bagashiin toloo!\n

0  |  0
Zaazuur(77.111.245.13) 2020 оны 05 сарын 04

Mash zow shiidwer bn shuu utaagaa bagasgah heregtei

0  |  0
Тэрлэг(145.239.7.53) 2020 оны 05 сарын 04

Худлаа цуурхал биш гэдэгт итгэж байна аа

0  |  0
Shiliin sain er(77.111.245.13) 2020 оны 05 сарын 04

Za boltugai2 utaa bagaswal hen hendee l heregtei\n

0  |  0
Цахиагийн Банди(159.89.119.83) 2020 оны 05 сарын 04

Итгэлгүй болсон шдээ энэ тал дээр худлаа ярьж попроод та нар хэзээ ч чадахгүй арчаагүй амиа бодсон малнууд амьд яваа цагтаа Монголын төр юм хийхийг харахгүй л байх ухаан ухамсар нь дутсан доройтлууд

0  |  0
Zochin(83.136.106.21) 2020 оны 05 сарын 04

Darhan mine ashgui utaanaasaa salah n uudee

0  |  0
Irgen(159.69.22.163) 2020 оны 05 сарын 04

Mash zuv shiidver !!!!!! S.Erdene avsan bol yuchgui boloh baisan

0  |  0
Soniuch(144.76.5.87) 2020 оны 05 сарын 04

Ene bol owolin tsag nen shardlagtai asudal

0  |  0
Top