Улсын заан цолтнууд хандив өргөлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Улсын Онцгой комисст өнөөдөр Улсын заан цолтой бөхчүүдийн төлөөлөл дөрвөн сая төгрөгийн хандив өргөлөө. Өнөөдрийн байдлаар манай улсад Улсын заан цолтой 20 гаруй бөх байна. Тэдний төлөөлөл болж ахмад, дунд, залуу үеийн заан цолтнууд болох Монгол Улсын заан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Чимидийн Гочоосүрэн, Дамирангийн Бумбаяр, Монгол Улсын залуу заан Нэгдэлийн Жаргалбаяр нар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хандивыг гардуулан өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Рагчаа(202.9.46.106) 2020 оны 05 сарын 01

Сайн байна.

0  |  0
Gyhkmuk(122.201.22.103) 2020 оны 05 сарын 01

Баярлалаа. Түрүүллээ, давлаа, цол авлаа энэ тэр гээд нутгийн зөвлөл, байгууллага хамт олноос зөндөө л шагнал урамшил авч байна гээд гараад байдаг. Ганц хоёр нь ч гэсэн овоо доо. Далайд дусал нэмэр гэдэг дээ. Маш их баярлалаа.

0  |  0
Top