Газрын тосны бүтээгдэхүүний лаборатори байгууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь төв, орон нутгийн Улсын нөөцийн анги, салбаруудын шатахууны лабораторийн тоног төхөөрөмжүүдийг нэгтгэн Газрын тосны бүтээгдэхүүний лабораторийг байгуулжээ.

 Тус лаборатори нь автобензиний  17, дизель түлшний 20, тос тосолгооны материалын 11, тусгай шингэний 7 үзүүлэлтийг шинжлэх хүчин чадалтай. Мөн газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, зарцуулах үеийн чанарын хяналтыг хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top