“Саарал жагсаалт”-аас гарах үйл ажиллагаа ахицтай байгааг САЙШААЖЭЭ

2020 оны 04 сарын 30

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн АНУ-аас Монгол Улсад суугаа  Элчин сайд Майкл С. Клеческийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд дэлхий даяар тархсан шинэ коронавирусний үеийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, энэ үед Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл солилцсон байна.

 Мөн  Монгол Улс Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ олон улсын улсын байгууллагын эрчимтэй хяналт буюу "Саарал жагсаалт”-аас гарах зөвлөмжүүдийг хэрхэн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулжээ. Энэ хүрээнд ахиц дэвшил гарч буйг   Элчин сайд  Майкл С.Клечески сайшаажээ. АНУ-аас тус хэрэгжилтийг ханган ажиллаж буй Монголбанкны дэргэдэх Санхүү мэдээллийн мэдээллийн албаны дотоод үйл ажиллагаанд олон улсын түвшинд шаардагдаж буй нэн чухал ажлын программыг худалдаж авах, суурилуулах санхүүжилтийг хийгээд байгаа юм.

Тус программ нь НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх алба (UNODC) -аас өргөн хэрэглэдэг "go AML" программ аж.

Ийнхүү уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны үр дүнгийн талаар санал солилцож, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын хүнд хэцүү цагт АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй тусламж дэмжлэгийн хариуд талархал илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top