Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулж Facebook Live зөвлөгөө өгнө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2020.04.20-2020.05.19-ний хооронд орон даяар эхлүүлээд байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэхүү үйл ажиллагааны хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон BEST хөтөлбөр хамтран зээлд хамрагдах хүсэлтэй зээл Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулж “ЖДҮХС-с зарлагдсан төсөлд хэрхэн хамрагдах, тавигдах шаардлага” сэдэвтэй Facebook Live зөвлөгөөг  www.facebook.com/BESTprogramMN  хуудсаар дамжуулан хүргэхээр төлөвлөж буй аж.

Facebook live зөвлөгөө нь хоёр үе шаттай зохион байгуулагдах юм байна.

1-р үе шат:

Хугацаа: 2020.04.23-нд, 14 цагаас

Хэн хамрагдах: Бичил бизнес эрхлэгчдэд (Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу жилийн борлуулалтын орлого нь 300 сая хүртэлх төгрөг бол бичил бизнес гэнэ)

Зөвлөгөө өгөх оролцогч:

  • ЖДҮХС-гийн Зээлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Дашхүү
  • Хөгжлийн Шийдэл ТББ-ын BEST хөтөлбөрийн Бизнесийн зөвлөх Ц.Оюунчулуун

2-р үе шат:

Хугацаа: 2020.04.24-нд, 14 цагаас

Хэн хамрагдах: Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд (Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу жилийн борлуулалтын орлого нь 300 саяаас-1 тэрбум хүртлэх төгрөг бол жижиг бизнес, 1 тэрбумаас -2,5 тэрбум бол дунд бизнес гэнэ)

Зөвлөгөө өгөх оролцогч:

  • ЖДҮХС-гийн Зээлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Дашхүү
  • Хөгжлийн Шийдэл ТББ-ын BEST хөтөлбөрийн Бизнесийн зөвлөх Ц.Оюунчулуун
  • Банкны төлөөлөл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top