Зээл олголт 38 хувиар БУУРЧЭЭ

2020 оны 04 сарын 21

2020 он гарсаар тэтгэврийн зээлээс бусад зээлийн олголт болон эргэн төлөлтийн хэмжээ буурлаа. 2019 оны  арванхоёрдугаар сард тэтгэврийн зээлийг хасаж тооцсон нийт зээлийн үлдэгдлийн 11.4 хувь  буюу 1.97 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлсөн байв.

Харин 2020 оны гуравдугаар сард энэ үзүүлэлт нь 7.4 хувь болж буурчээ. Зээл олголтын хэмжээ 2019 оны арванхоёрдугаар сард 1.99 их наяд төгрөг байсан бол, гуравдугаар сард 1.23 их наяд төгрөг болж 38 хувиар буурсан байна.

Үүнээс иргэдийн зээл 28 хувиар, ЖДҮ эрхлэгч ААН-үүдийн зээл 22 хувиар буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top