Өнөөдөр: НӨАТ-ын буцаан олголт орж эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Өнөөдрөөс НӨАТ-ын 2020 оны нэгдүгээр улирлын буцаан олголт иргэдийн дансанд шилжин орж эхэллээ.

НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ.

Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсны дагуу ийнхүү НӨАТ-ын буцаан олголт орж байна.

Энэ оны нэгдүгээр улиралд 870 143  иргэн 35.6 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтод авна гэж Татварын ерөнхий газраас мэдээлсэн.

Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард иргэдэд олгох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэнээ(192.82.77.100) 2020 оны 04 сарын 21

Хаан худалдаа хөгжол орсон #Голомт бапхгүй дандаа иамгийн сүүлд орж заваарах юмааа!!!

0  |  0
Top