Судан дахь жагсаалыг харуулсан гэрэл зураг оны шилдгээр шалгарчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

2019 оны зургаадугаар сард Суданд болсон эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр авсан зураг ”World Press Photo” олон улсын гэрэл зургийн сэтгүүлчдийн уралдааны шилдэг бүтээлээр тодорчээ. “Straight Voice” тайлбартай гэрэл зурагт дээр гар утасны чийдэнгийн гэрэлд ардын засаглалыг уриалан дуудаж буй  нэгэн залуу гарчээ. Гэрэл зургийг Францын мэдээллийн “Agence France-Presse” агентлагт ажилладаг Японы гэрэл зурагчин Ясуёши Чиба 2019 оны зургаадугаар сарын 19-нд авчээ. Тухайн үед тус улсад томилолтоор ажиллаж байхдаа очсон  цорын ганц жагсаал. Би асаж буй нүүрс мэт тэдний нугаршгүй эв санааны нэгдлийг олж харсан” гэж тэрбээр ярьжээ.

Дэлхийд ийм их хэмжээний хүчирхийлэл, мөргөлдөөн гарч буй энэ цаг үед хүмүүст урам зориг өгсөн гэрэл зураг хэрэгтэй гэж уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүний дарга Лекгето Макола онцолжээ. Гэрэл зураг дээр бид буу шагайж байгаа  биш, чулуу нүүлгэж байгаа биш харин шүлэг уншиж байгаа залууг харж байна. Энэ нь хүндэтгэл, найдвар төрүүлж байна гэж тэрбээр ярьжээ.

1955 оноос хойш зохион байгуулагдаж буй World Press Photo уралдаан хамгийн нэр хүндтэй олон улсын гэрэл зурагчдын уралдаан юм. Уралдааны гол зорилго нь гэрэл зургийн сэтгүүл зүйн өндөр стандартыг дэмжин, хөгжүүлэхэд оршдог.

Энэ жил тус уралдаанд 125 орны 4.3 мянган гэрэл зурагчин 74 мянган бүтээлээ ирүүлжээ.

Уралдааны ялагчдыг Амстердам хотноо болдог ёслолын арга хэмжээний үеэр зарладаг ч цар тахлын улмаас энэ жилийн арга хэмжээг цуцалж, ялагчдын нэрсийг хэвлэлээр дамжуулан зарлаж байгаа юм. Уламжлал ёсоор ёслолын арга хэмжээтэй зэрэгцэн World Press Photo гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэж, дэлхийн олон хотуудаар аялдаг хэдий ч энэ арга хэмжээг мөн л хойшлогджээ. Энэ онд багтаан үзэсгэлэнг зохион байгуулах эсэх нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top