ШУУД: ОХУ-д өвчилсөн хүний 56-60 хувь нь залуучууд байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит /2020.04.012/ мэдээллээ өгч байна. 


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Нийт 1,780,314 хүн коронавирусээр халдварлаад байна. Өвчлөл АНУ, Англи, Испани, Итали, Турк улсад халдвар өндөр байна. Азийн орнуудаас Япон улсад халдвар идэвхтэй байна. Японд 24 цагийн дотор 372 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Хөрш зэргэлдээ ОХУ-д халдвар нэмэгдэж байна. Нийт 1667 хүн халдвараар өвчилсөн. Нийт 106 хүн нас барсан. Улаан-Үүдэд 61 хүн, Эрхүү хотод 24,  Тува улсад 1 тохиолдол бүртгэгдсэн. Нийт тохиолдлын тоо нэмэгдэж, 4, 5 дугаар саруудад оргил үедээ хүрнэ гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлсэн байна.

Иймд ОХУ-д эмнэлгийн тоог нэмэгдүүлсэн байна. Эмнэлгийн хангамжийг дээшлүүлж, анагаахын чиглэлээр сурч буй оюутнуудыг хамруулах ажлыг зохион байгуулж байна. Хөл хориог хэвээр мөрдөж байгаа. ОХУ-д анхаарал татаж буй зүйлийн нэг нь коронавирусээр өвчилсөн хүний 56-60 хувь нь дөчөөс доош насны залуучууд байна. Тэгэхээр өвчлөлийн чиг хандлага эргээд Ази, Европт залуучууд ихээр халдварлах эрсдэлтэй байгаа. БНСУ-д ч залуучууд ихээр халдвар авч байна. Энэ нь залуучууд маск зүүхгүй байх, гадуур явах, анхаарал болгоомжгүй байснаас халдварлаж байна. Иймд ДЭМБ-аас зохих зөвлөмжийг дагахыг анхааруулсан” гэв.

 

ШУУД ҮЗЭХ: 

 

Top