Европ руу ТУСГАЙ НИСЛЭГ үйлдэхээр төлөвлөжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийв. Хэвлэлийн хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Бадрал, МИАТ-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар оролцлоо.

ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Бадрал "Гадаадын 43 улсаас 6000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Бага насны хүүхэдтэй гэр бүл 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настан 278, жирэмсэн эмэгтэй 32, бага насны хүүхэд 307, оюутан 973, байрлах газаргүй болсон 400 гаруй иргэн, бусад шалтгаантай 4000 гаруй иргэн байна.

Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монгол иргэд юм. Тэднийг хэрхэн татах талаар тус улстай холбогдож, мэдээлэл солилцож байгаа.

Гадаадад байгаа иргэд болон ар гэрийнхэн нь тэднийг Монголд авчрахыг хүсэн өргөдөл, хүсэлт гаргаж байгаа. Гэвч эх орондоо байгаа зарим иргэн гадаадаас хүмүүсийг битгий авчраач гэсэн асуудлыг тавьдаг. Энэ хайчин дунд Засгийн газар, Улсын Онцгой комисс ажиллаж байна. Гэхдээ гадаадад байгаа иргэдээ авчрахыг хичээн ажиллаж байгаа. Европ руу нислэг хийх талаар төлөвлөж байна.

Эрсдэлийг тооцоолж хамгийн багадаа долоо хоног, дээд тал нь 21 хоногийн хугацааны зайтай нислэг хийж байгаа.

Дөрөвдүгээр сарын 17-нд БНСУ руу дахин нислэг үйлдэнэ. Европ руу нислэг үйлдэхтэй холбоотой саналаа УОК-т тавина” гэв. 

Мөн тэрбээр "Гадаадад байгаа монголчуудаас долоон хүн коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээлэл ирсэн. Тэдний хоёр нь Москвад суралцаж буй оюутан. ОХУ-д суралцаж байгаа оюутнууд наашаа ирэх хүсэлт гаргасаар байна. Маргааш Москвагаас 100 гаруй оюутан Улаан-Үдэд ирж байгаа. Хэрвээ оюутнуудаа авахгүй бол халдварын тохиолдол нэмэгдэж байгаа бүсэд ирж байгаа тул өвчлөх эрсдэлтэй.

Бидний зүгээс Москва, Улаан-Үд, Эрхүү хотод байгаа оюутнуудыг хооронд нь уулзуулахгүй, хавьталд оруулахгүйгээр татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.88.168.40) 2020 оны 04 сарын 11

Manaix shig xaldvar avsan,avaagyi xoeroo xolij teeverlej baigaa uls oron xaana ch baixgyi.Xaldvar avsan ni tsooxon uchraas baigaa gazartaa emchlyylexed ni ulsaas tuslaad,xaldvar avaagyi ni too ni ix tegj ix nutag oron luugaa taxal namjixiig tevchix bolomjgyi baigaa yum bol tedniigee l teeverlevel ni yasiin!Busad ornuud asuudliig ingej shiidej baina.

0  |  0
Зочин(192.82.75.183) 2020 оны 04 сарын 11

Хөгшин настай хүн гсн нэр барьж., дан ар гэрийнхнээ татаж бгаа, зүгээр л үнэнээ л хэлнэ биз, нэх ардтүмнээ бодож бгаа дүр эсгэхээ боль

0  |  1
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 10

Тахлаар өвчилсөн хүмүүсийг авчрах нислэгийг ТУСГАЙ ҮҮРЭГ гээд байгаа юм уу?

1  |  0
Zochin(109.88.168.40) 2020 оны 04 сарын 10

Ongotsond xymyys neg l agaaraar amisgalna.Ovdson xymyysiig xyrtel avchiraxaa xelsen baigaa,ovdoogyi xymyys yax bolj baina aa!Xymyys ongotsond suuxaasaa omno bodox xeregtei yum baina daa odoo yag ene yed xen xodolj,teeverlegdej,zorchij baigaa xymyys l xaldvar avax ersdel ix baigaa shyy !

1  |  0
Zochin(109.88.168.40) 2020 оны 04 сарын 10

Ongotsond xymyys neg l agaaraar amisgalna.Ovdson xymyysiig xyrtel avchiraxaa xelsen baigaa,ovdoogyi xymyys yax bolj baina aa!Xymyys ongotsond suuxaasaa omno bodox xeregtei yum baina daa odoo yag ene yed xen xodolj,teeverlegdej,zorchij baigaa xymyys l xaldvar avax ersdel ix baigaa shyy !

1  |  0
zochin(49.98.144.24) 2020 оны 04 сарын 10

dor burnee maskaa zuugrei oldohgui gertee garaara ovoodch bolov uurdiigu hamgaalrai

0  |  0
zochin(49.98.144.24) 2020 оны 04 сарын 10

Mgl chuud mini ee dor burnee huviin ariun thevree yagachtal bar dag yum shu ... hanaas hen.s yaj haldhana medeh bolomjgui bai ... Mgl.d eh oron luuga oln.r buthaj bga tohioldolj ali boloh uulzahgui bh onth ajil gui bol gereese garahgui bh n hojno yag unuudur japa nd virus haldalt udur 100 hund haldah eng.n bolchood emleg n duurcheed uvchnii haldvar ogthom usj bna ... emleg n duure ed \nuvchnu buudald blgaj bna Mglch.d mini ee bolgoomjtoi brai. bid thuuhlne uls bolgoomjtoi bh .

0  |  0
Эрдэнэ(103.57.95.109) 2020 оны 04 сарын 10

өчигдөр бгд сбд дүүргийн эмнэлэгүүдээр ороход эмч гар өрөөндөө маскгүй байна

0  |  0
zochin(192.82.75.209) 2020 оны 04 сарын 10

za khumuusee maskaa zuutsgeegeerey , ikh ersdeltey

0  |  0
Top