Фитнес клубт АРХИДАН СОГТУУРСАН зөрчил илэрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, мөн дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын хамтран баталсан нэгдсэн удирдамжийн дагуу тус газрууд коронавирус /Covid-19/-ын халдвартай холбогдуулан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг  дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэнэтийн байдлаар шалгажээ. Шалгалтыг нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван чиглэлээр зохион байгуулсан байна.

Тусгай зөвшөөрөлгүйгээр болон хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа худалдаалдаг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ресторан, зоогийн газар, хүнсний дэлгүүр, баар, караоке зэрэг нийт 170 аж ахуйн нэгжийг шалгахад цаг хэтрүүлэн ажилласан, тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдаалсан 10 орчим зөрчил илэрч, 380 шил архи, согтууруулах ундааг хууль бусаар олсон орлогын хамт хураан авчээ.

Мөн хууль бусаар мөрийтэй болон автомат тоглоом ажиллуулж байж болзошгүй газрууд, интернет кафе, зочид буудал, цэцэрлэг , сургууль, мэргэжил сургалтын төв, сүм хийд, жолооны курс, саун, биллъярд, фитнес клуб зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 131 иргэн, аж ахуйн нэгжийг шалгахад архидан согтуурч, танхайрсан, цаг хэтрүүлэн ажилласан зэрэг 15 орчим зөрчил илэрч, Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р П(192.82.76.127) 2020 оны 04 сарын 10

Баянзүрх дүүргийг 2 хуваамаар юм

0  |  0
Top