ДОРНОД: Аймгийн хэмжээнд 23449 толгой мал төллөв

Л.Болд | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

2019 оны жилийн эцсийн мал тооллогоор Дорнод аймгийн хэмжээнд 2,629,622 толгой мал тоологдсоны 1,190,051 толгой хээлтэгч буюу нийт малын 45.2 хувийг эзэлж байна. Үүнээс ингэ 2320 толгой, гүү 95877 толгой, үнээ 107052 толгой, эм хонь 616170 толгой, эм ямаа 368632 толгой тус тус эзэлжээ.

Гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт хээлтэгч малын 2.3 хувь буюу 23449 толгой мал төллөөд байна. Үүнд Ингэ 70 толгой, гүү 1143 толгой, үнээ 3998 толгой, эм хонь 10833 толгой, эм ямаа 7405 толгой гэж аймгийн Хүнс, Хөдөө, аж ахуйн газраас мэдээлэв.

Аймгийн хэмжээнд энэ онд 1,190,051 хээлтэгч малаас 1,029,535 толгой төл мал хүлээж авах төлөвлөгөөтэй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top