Жижиглэн худалдаа өсөж, бөөний худалдаа буурчээ

2020 оны 03 сарын 16

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны нэгдүгээр сард 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.4 тэрбум төгрөгөөр буурчээ.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 721.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 379.4  сая төгрөгөөр өсөж, бөөний худалдааны борлуулалтын орлого 878 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.8  тэрбум төгрөгөөр буурсан байна.

Худалдааны салбарын борлуулалтын 54.9 хувь нь бөөний худалдаа, 45.1 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногджээ.

Худалдааны салбарын борлуулалтын  89.1 хувь нь Улаанбаатар хотод  ногдож  байна.

Нийслэлийн худалдааны салбарын борлуулалт 2020 оны нэгдүгээр сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 34.2  тэрбум төгрөгөөр буурчээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top