Монгол Улсын нийт гадаад өр ХОЁР ТЭРБУМ ам.доллароор ӨСЖЭЭ

2020 оны 03 сарын 14

Монгол Улсын нийт гадаад өр 2019 онд 30.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2 тэрбум ам.доллар буюу  6.8 хувиар  өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд:

 

  • Компани хоорондын зээллэг 10.3 тэрбум ам.доллар
  • Бусад салбарынх 8.5 тэрбум ам.доллар
  •  Засгийн газрынх 7.7 тэрбум ам.доллар
  •  Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.1 тэрбум ам.доллар
  •  Төв банкных 2 тэрбум ам.доллар байна.

 

Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 90.3 сая ам.доллар  Төвбанкных 45.5 сая ам.доллароор буурсан хэдий ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.1 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 517.5  сая ам.доллар, бусад салбарынх 475.5  сая ам.доллараар өссөн нь Улсын нийт гадаад өсөхөд нөлөөлжээ. 

 

Нийт гадаад өрд салбаруудын эзлэх хувь хэмжээг харвал:

 

  • Компани хоорондын зээллэг 33.7 хувь
  •  бусад салбарынх 27.8 хувь
  •  Засгийн газрынх 25.1 хувь
  • Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 7  хувь
  • Төв банкных 6.5 хувийг эзэлж байна.

 

Засгийн газрын нийт өр 2019 онд 23.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.5 (6.9%) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.  Засгийн газрын дотоод өр 165.1 (10.6%) тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн баталгаа 54.4 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч Засгийн газрын гадаад өр 1.6 (8.4%) их наяд төгрөг, барих-шилжүүлэх төрлийн концесс 189.7 (23.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь энэ өсөлтөд нөлөөлжээ.

 

Засгийн газрын нийт өрийн:

 

  • 20.4 их наяд төгрөг буюу 85.5 хувь нь гадаад өр
  • 1.4 их наяд төгрөг буюу 5.9 хувь нь дотоод өр
  •  1.1 их наяд төгрөг буюу 4.5 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа
  •  1 их наяд төгрөг буюу 4.2 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.

 

Засгийн газрын нийт өрөөс 2019 онд үндсэн төлбөрт 603.4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 894.5 тэрбум төгрөг төлжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.55.188.93) 2020 оны 04 сарын 12

Аваал үрчихсэн юмчинь өгч таарна .

0  |  0
Boldoo(192.82.71.242) 2020 оны 04 сарын 12

Avsan zeeleeree yag yu hiigeed bn. Muu nertei altanhuyagiin zasag l zarlaj bgaad yum huusenees bond gargaal huvaadag boljee

0  |  0
Irgen(202.126.88.158) 2020 оны 03 сарын 16

Tuv bank gj yamar bank bnaa? MONGOL BANK bish, bas oor iim bank bgaad bnauu? Bichiglel, vg vsgiin aldaa, bicheechiin medleggvi baidal, luivarchdyn bulhaigaa nuuh arguud ni baiguullgyn ner nershiliig uuriinhuuruu bichij, tailbarlah, budlian hutgah songodog arga bolood bna!

0  |  0
Зочин (202.179.26.187) 2020 оны 03 сарын 14

Монголчуудын өр биш! Тэр төрд байгаа хулгайчдын хахуулиар авч далд хийсэн мөнгө биш үү?

0  |  0
Top