Юань төгрөгийн эсрэг ЧАНГАРАВ

2020 оны 03 сарын 06

Монголбанкны албан ханшийг харахад нэг ам.доллар 2764.27 төгрөгтэй тэнцүү байна. Пүрэв гарагийн гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк 17  сая ам.долларыг нэг ханшаар зах зээлд нийлүүлжээ.

Юанийн ханшийн тухайд өчигдрийн хаалтын ханш нь 398.35 төгрөгтэй тэнцүү байна. Гуравдугаар сарын 1-нд юанийн төгрөгтэй харьцах албан ханш 394.75 төгрөгтэй тэнцүү байсан. Тэгэхээр юань төгрөгийн эсрэг дөрөв орчим төгрөгөөр чангарчээ. Өдөр өдрөөр нь харвал:

 

  • Гуравдугаар сарын 2-ны өдөр нэг юань 396.88 төгрөгтэй тэнцүү

 

  • Гуравдугаар сарын 3-ны өдөр нэг юань 395.87 төгрөгтэй тэнцүү

 

  • Гуравдугаар сарын 4-ний өдөр нэг юань 398.75 төгрөгтэй тэнцүү байв.

 

Тэгэхээр гуравдугаар сарын 5-ны албан ханшийг 4-ний өдрийнхтэй харьцуулахад  юань 40 мөнгөөр суларсан байгаа ч шинэ сар гарснаас хойш дөрөв орчим төгрөгөөр чангарсан үзүүлэлттэй байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top