"Шинчонжи" сүмийн тэргүүний зүүсэн БУГУЙН ЦАГ анхаарлын төвд орж ирлээ

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Өмнөд Солонгос дахь христийн шашны "Шинчонжи" сүмийг үндэслэгч И Ман Хи өчигдөр /2020.03.02 /Өмнөд Солонгост шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин тараасанд уучлал эрж, засгийн газартай хамтран тэмцэхээ илэрхийлсэн билээ.  "Шинчонжи" сүмийн тэргүүн И Ман Хигийн хэвлэлийн бага хурлын тухай "Жусан илбо" сонинд бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 



"Пак Гынь Хэ Ерөнхийлөгчийн нэртэй бугуйн цаг" гартаа зүүсэн И Ман Хи...  "Хүн сонсголын аппарат"-аас эхлээд "Эрхий хуруугаа гозойлгох" хүртэл

...Өнөөдөр 15.00 цагт Гёнгги мужийн Гапёнд байрлах "Шинчонжи" сүмийн сургалтын төвийн "Энхтайвны ордон"-ы өмнө "Шинчонжи" сүмийн тэргүүн И Ман Хи анх удаа сэтгүүлчдийн өмнө гарч ирэв. Сэтгүүлчидтэй зэрэгцэн 100 гаруй иргэн ирж, бужигнаан үүсгэв. Ямар нэгэн асуудал үүсэхээс сэргийлж, цагдаагийн хамгаалалт хүртэл гаргажээ.

15 цаг 15 минутад "Шинчонжи" сүмийн ажилтан "Шинчонжи сүмийн тэргүүн гарч ирнэ" гэж зарламагц "Энхтайвны ордон"-ы хаалга нээгдэв. Төв хаалганы урд болох хэвлэлийн хуралд оролцоор гарч ирсэн И Ман Хи саарал хүрэм болон шар өнгийн зангиа зүүсэн байв. Бас цагаан маск зүүсэн байлаа. Тэр хоёрдугаар сарын 18-ны өдөр "Шинчонжи" сүмийн итгэгч Өмнөд Солонгосын 31 дэх өвчтөнөөр батлагдсанаас хойш хоёр долоо хоногийн дараа хэвлэлийхний өмнө анх удаа гарч буй нь энэ юм.

Тэр "Үнэхээр уучлаарай" гэж ам нээв. Тэгээд "Та бүхний өмнө юу гэж уучлал гуйж ярихаа ч мэдэхгүй байна. Бүх ард түмнээсээ уучлал гуйж байна" гэлээ. Мөн "Энэ бүхэн Шинчонжигийхний зориудаар хийсэн ажил биш боловч олон ч хүн халдвартай гарлаа. Хамаг байдгаараа хичээж байгаа боловч зогсоож чадахгүй байна" гэв. Тэр мөн "Ард түмнээсээ уучлал гуйж байна" гээд суудлаасаа босо,ж шалан дээр өвдөглөж суугаад, хоёр ч удаа мөргөв.

И Ман Хиг мөргөж байх зуур түүний гартаа зүүсэн бугуйн цаг нь нүдэнд тусав. Бугуйн цаган дээр экс Ерөнхийлөгч Пак Гынь Хэгийн нэрийг бичсэн "Пак Гынь Хэ" гэсэн сийлбэр болон Ерөнхийлөгчийг бэлэгддэг хоёр ширхэг галт шувууны дүрс байлаа. Пак Гынь Хэ Ерөнхийлөгчийн үед гаргасан түүний нэртэй "Ерөнхийлөгчийн дурсгалын цаг" мөн байв. Хөх ордон Ерөнхийлөгчийн арга хэмжээнд уригдсан зочдод бэлэглэхийн тулд металлаар хийлгэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр төрлийн цаг байдаг.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 19-ний өдөр хуучин бараа зардаг онлайн сайтад энэ цагийг 490,000 воноор зарахаар тавьж байсан юм.
 

Мөн энэ үеэр "Шинчонжи" сүм болон И Ман Хиг эсэргүүцсэн жагсаал болж байв. Жагсаалд оролцогчид "Луйварчин И Ман Хи", "Миний охиныг буцааж өг", "Амаа тат" гэж орилцгоож байлаа. И Ман Хиг үг хэлж байх үеэр ч гэсэн "Амьдрал сүйрүүлэгч, гэр бүл сүйрүүлэгч, луйварчин И Ман Хи", "Ард түмний өмнө нүгэл үйлдэгч" гэхчлэн хүмүүс цагаан хоолойгоор бархирч байлаа.

Сонсгол нь муудсан учир хуралд ирсэн сэтгүүлчдийн асуултыг тэр сонсохгүй байлаа. Тиймээс "Шинчонжи" сүмийхээ ажилтнаар дахин дахин чангаар хэлүүлж, дамжуулан сонсох нь сонин үзэгдэл, нэг талаар жүжиглээд ч байгаам шиг харагдав.

Нэгэн сэтгүүлч "Энхтайвны ордон"-доо та хэзээ ирсэн бэ гэж асуухад "Бусдын дээр ажилладаг хүн нэг газар байх боломжгүй. Энд ч байна, тэнд ч явна" гэж хариулав. Гэтэл хажууд нь "сонсголын аппарат"-ын үүрэг гүйцэтгэж байсан эмэгтэй "Хоёрдугаар сарын 17-ноос хойш хөдлөөгүй, энд байгаа гэж хэлээрэй" гэж түүний чихэнд шивнэсэн нь урд байсан микрофонд сонсогдчихов.
 


Үүнийг сонссон сэтгүүлчид эсэргүүцэл илэрхийлэхэд И Ман Хи тэргүүн "Дуугүй болцгооё, Дуугүй" гэж дуугаа өнгөрсгөн, зангидсан гараараа ширээгээ хоёр ч удаа цохив. Тэгээд "Бид бүгд насанд хүрсэн хүмүүс. Ингэвэл дэг журамгүй, замбараагүй байдалд хүрнэ" гэж дүрсхийн уурласан дүр үзүүлэв.

"Шинчонжи"-гаас Засгийн газарт өгсөн итгэгчдийн нэрсийн жагсаалтын тухай асууж эхлэхэд хөтлөгч хийж байсан ажилтан нь "И тэргүүн одоо орох ёстой. Бид хариулья" гээд хэвлэлийн хурлыг өндөрлөв.

Сэтгүүлчид асуух асуулт байсан боловч И Ман Хи эрхий хуруугаа гозойлгон, өөрийн ажилтнаа дагаж, "Энхтайвны ордон" руугаа явж орлоо.

Ц.Өнөрзаяа
Күүкминий Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(202.9.46.37) 2020 оны 03 сарын 04

Mongold 3000 hun ene gaj ursgald yavdag

0  |  0
Зочин(202.126.89.52) 2020 оны 03 сарын 04

Гаж урсгалын эхийг эд нар өөрсдөө бий болгосон. Монголоос хөө_ хялбар аргаар баяжих гэж бодсон новшууд шүү

2  |  0
Зочин(202.126.89.52) 2020 оны 03 сарын 04

Гаж урсгалын эхийг эд нар өөрсдөө бий болгосон. Монголоос хөө_ хялбар аргаар баяжих гэж бодсон новшууд шүү

0  |  0
Зочин(202.126.89.52) 2020 оны 03 сарын 04

Гаж урсгалын эхийг эд нар өөрсдөө бий болгосон. Монголоос хөө_ хялбар аргаар баяжих гэж бодсон новшууд шүү

0  |  0
Зочин(202.126.89.52) 2020 оны 03 сарын 04

Гаж урсгалын эхийг эд нар өөрсдөө бий болгосон. Монголоос хөө_ хялбар аргаар баяжих гэж бодсон новшууд шүү

0  |  0
Зочин(117.111.1.195) 2020 оны 03 сарын 04

Манай монголчууд сайн харуул тэр уваагүй бичлэгийн ахин дахин үзүүл ийм шашин манай монголд тэр дундаа гэр хороололд их байгаа энэ шашин гээч юмыг улсаасаа хурдан хөөж гарга арай даварцан гарууд бүүр улаан цайм байдаг новшнууд улс орныг мөхөөх нэг бол шашин юм шүү солонгосд энэ шашинд явдаг ганц муу эмгэнээс болж одоо ямар байдалтай байгаа хархад энүүхэнд байна шүү дээ

3  |  1
в(66.181.176.210) 2020 оны 03 сарын 04

наад гахайгаа цаазалаач ямар үзлийн царайтай юм бэ

3  |  1
ок(202.179.26.195) 2020 оны 03 сарын 04

ГЭЖЭЭВЭЛ АЛВАА ХОХОХОХО.ЭЛБЭГДОРЖ ХАМААТАЙМ БАЙНА ШДЭЭ ТЭГВЭЛ

0  |  2
ок(202.179.26.195) 2020 оны 03 сарын 03

ИХ БАГШ МИНЬ

1  |  3
эрбо(202.126.89.104) 2020 оны 03 сарын 03

Хогийн хошногоо ухацгаасан үндэстэн шүү

1  |  0
Zochin(61.156.116.94) 2020 оны 03 сарын 04

Uhsenee hiij jagsdag bnaa oorsdoo durtaidaa yavchaad tiimel yum bol ur huuhdee horiglood tsagdaad helehgui yasiin

1  |  2
монгол хүн(202.131.247.170) 2020 оны 03 сарын 04

монголд эдний салбар байгаа. Дэгү хотоос ирсэн гэлэнмаанууд энэ хүний шавь гэсэн. ийм муухай амьтадын сүмийг хааж, номлогч нарыг үтэр түргэн хөөж гаргах хэрэгтэй

3  |  1
зочин(202.179.26.157) 2020 оны 03 сарын 03

Бараг л Солрнгрсын ерөнхийлөгч шиг аашилжээ\n\n

2  |  1
Одонтой ээж(122.201.31.26) 2020 оны 03 сарын 03

Энэ олон архины үйлдвэр баар сав буудал нэртэй юмнуудыг бүрмөсөн хаавал олон олон эх эцгүүд гэр бүлүүд засаг төрд талархаад баршгүй

2  |  1
иргэн(193.109.85.11) 2020 оны 03 сарын 03

шинэ тэнгэр газар ч гэлүү тийм урсгал гэж хэлэлцэх юм билээ. Уламжлалт Христ итгэл үнэмшил буюу Библийн сургаалыг гажуудуулж хувь хүний үзэл сургаал заадаг урсгалыг гаж урсгал гэдэг байх

2  |  0
иргэн(193.109.85.11) 2020 оны 03 сарын 03

шинэ тэнгэр газар ч гэлүү тийм урсгал гэж хэлэлцэх юм билээ. Уламжлалт Христ итгэл үнэмшил буюу Библийн сургаалыг гажуудуулж хувь хүний үзэл сургаал заадаг урсгалыг гаж урсгал гэдэг байх

1  |  0
Хуульч(39.115.114.99) 2020 оны 03 сарын 03

Надад элдэв сүмд итгэ яв гэж олон хүн хэлээд сүмд явдаггүй. Танихглй хүн дагаад гэр бүлээ дагаад явдаг итгэгчид нь угаасаа адилхан дотортой болоол нийлээд явж байгаа. Юу гэж хүн амархан итгэх юм бэ. Нийгэмд харш шашныг хорьдог хууль байх хэрэгтэй . ер нь нийгэмд харш юм хийдэг бүх төрлийн байгууллага үйл ажиллагаа г хорьдог хуультай байя. Гэр бүлээ хая гэж юу гэж байгаан. Ганцаардуулж байгаад хүний наймаа элдвээр золиос болгодог арга. Яагаад хууль гарга гэж хэл ам х йхгүй байнаа

3  |  1
Zochin (98.206.15.23) 2020 оны 03 сарын 03

Ene u vgunii gar hul bolsin kimchinuud mongold ali hediinee olon mongolchuudiin tolgoig ugaagaad elii balai bolgosniig tagnuuliinhan haraandaa avaasai.

2  |  0
Монгол(202.131.227.82) 2020 оны 03 сарын 03

Монголд эдний салбар байдаг бол шууд хаая

3  |  0
Үнэн(59.153.84.138) 2020 оны 03 сарын 04

Энэ луйварчин заллин мэхлэгчийн боол болсон Монголчууд ямар эзэнтэйгээ харцгаа. Христэд элссэн их хурлын гишүүн, сайд дарга нар ямар хүмүүсийг дагалдаж, хэний төлөө юу хийж байгаагаа харцгаа ухаарцгаа. Монголд байгаа христын сүм нэртэй Мөнгө угааж луйвар хийдэг, элсэгч боолуудаараа дамжуулан төр засгийн ажилд нөлөөлдөг, хахууль өгч хэргээ бүтээдэг,залуучуудын тархийг угааж эх оных нь эсрэг үйлд оролцуулдаг энэ байгууллагуудыг хааж хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Мөнгө угаадаг дансуудыг нь царцааж шалгах хэрэгтэй

4  |  0
ОЛРООЛАНОН(202.9.46.241) 2020 оны 03 сарын 03

ИСҮСИИНХЭН ИИМ Л ИХ ЭЗЭНТЭИ ЮМ БАИНА ШҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУДАА ...ЭЛДВИИН АРГААР МӨНГИИ НЬ АВЧ ИДЭЖ БАИГААД ЭВГҮИТЭЭД ИРЭХЭЭР ШИРЭЭ ШААЖ УУРЛААЛ ...

3  |  0
бид(203.91.115.41) 2020 оны 03 сарын 03

МАНАЙ ХҮРЭЛСҮХ БОЛ ЭНЭ МУУ ДАВАРСАН ННОВШИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ШААЖ УНГАНА ШҮҮ ДЭЭ

1  |  0
Зочин(202.179.25.5) 2020 оны 03 сарын 03

Оо. Энэ өөрөө яасан халдвар авдаггүй юм бэ. Бүхэл бүтэн улсыг сүйрүүллээ. Монгол улс ч бас энэнээс болоод иргэдээ авах хэцүү байх хэцүү байна

1  |  0
Sda(202.9.40.26) 2020 оны 03 сарын 03

DAVARSAN SHEES BAINA DAA

2  |  0
зочин (66.181.181.33) 2020 оны 03 сарын 04

ийм балай юманд итгэж байдаг улсууд юм байна даа

3  |  0
fuck(119.40.98.177) 2020 оны 03 сарын 03

chamd ymar hamaa bna hutga zoooson nudtei nudgui

0  |  2
zochin(192.82.67.206) 2020 оны 03 сарын 03

zawaan hun holdoo mahand hutga zoochihson yum shig nudtei

3  |  1
Top