Хот руу орохын тулд нас барсан хүний гэрчилгээ ашиглажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 01

Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаасан. 

Гэтэл дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад иргэн Х нь Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу явахын тулд бусдын нас барсан гэрчилгээний хувийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн аймгийнхаа Онцгой байдлын газарт өгсөн зөрчил бүртгэгдсэн байна.

Уг бүрдүүлсэн материалыг шалгахад тухайн нас барсан иргэнтэй Х нь ямар ч холбоогүй болох нь тогтоогдсон аж. Х-д Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.223) 14 цагийн өмнө

Хүмүүс бүр арчаагүй бх юмаа битгий гар битгий яваарай гэж хэлээд бхад явчихаад ингэж заваарч бх юм дахиад 1 сар хориог сунгаасай хадөөнөө амьларч бг новшууд

1  |  0
guy(202.131.247.254) 14 цагийн өмнө

yah geed baidag yum be

1  |  0
Зочин (103.229.121.198) 14 цагийн өмнө

Юун ч тавьтаргүй юм бэ дээ. Шаардлагатай бол үнэнээ хэлээд гар ,хөлийн үсэг зураад ч болтугай явахгүй.

2  |  0
Close menu