ТОМИЛГОО: Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир тамгаа гардлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр /2020.02.13/ өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ. 

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.14/ "Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргав. 

Тэрхүү зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэжээ. 

Өнөөдрөөс ийнхүү Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж эхэлсэн Ө.Шижир сүүлийн жилүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.99.105) 2020 оны 02 сарын 17

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОМЖТОЙ\\n\\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
ЗОЧИН(122.201.22.139) 2020 оны 02 сарын 15

Ө.Шижир ямар боловсролтой, ямар хэлтэй хүн бэ? Нууц биш л баймаар, нэг л битүү томилгоо хийх юм. Иргэд мэдэх эрхтэй.

0  |  0
Zochin(192.82.74.81) 2020 оны 02 сарын 14

Yuch gemeer yum bede.Z.Enhboldiin haana ch hyrehgyi jaal bnaa eronhiilogch ooroo taalj bga bhr bh yum bgyide syraltsah bho

0  |  0
Top