ВАЛЕНТИНЫ ӨДӨРТ: Үл мэдэгдэх эрээс 60 жилийн турш бэлэг авчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 14


Канадын Скарборо хотын нэгэн эмэгтэй 60 жилийн турш тасралтгүй Валентины баярын өдөр ил захидал хүлээн авчээ. Гайхахаар зүйл биш ч хэнээс захидал ирж байгааг тэр мэдэхгүй байв. Анхны ил захидал 1928 онд ирэхэд Мэрил Дансмор дөнгөж 16 нас хүрээд байлаа. Мэрил 1988 онд нас бартлаа ил захидал авсаар байсан бөгөөд амьсгал хураатлаа энэхүү нууцлаг залуу хэн болохыг мэдэж чадаагүй байна.

Бүтэн 60 жилийн турш нэг ч удаа алгасалгүй ирэхдээ ил захидлын илгээсэн хаяг Хонконг, Тунис, Австрали, Хавай, Хаити болон солигдож байв. Нэг ангийн хүүхэд нь далайчин болсон юм биш биз? Ангиас маань надад сайн хөвгүүн хэн байлаа?...Анхны ил захидал дээр тэрхүү залуу түүнийг "их зантай хатагтай" гэж нэрлэсэн байлаа. Харин жилийн дараа "Хөгшин хатагтай" гэж шогложээ. Гэвч цаг хугацаа өнгөрсөөр захидлууд илүү эелдэг, улам романтик болсоор байв. Мэрил нөхөртэй болж, хоёр хүүхэд төрүүлсэн ч нууцлаг залуу ил захидлаа илгээсээр байлаа.

 

Энэ түүхийг мэдсэн сэтгүүлч нарт Мэрил 1972 онд "Тэр ил захидлаа илгээсээр байгаасай гэж би хүсэж байна" гэж хэмээн хэлж байсан аж. Баярын мэндчилгээний доор гарын үсэг байхгүй ч "Чи өөрөө намайг хэн гэдгийг мэдэж байгаа", "Тийм ээ, би байна" гэх үгнээс эхлээд жирийн асуултын тэмдэгтэй мэндчилгээ ч ирж байлаа.

Мэрил Дансмор 1998 оны есдүгээр сард зүрхний өвчнөөр насан эцэслэсэн. Тэр жил Мэрил 60 дахь ил захидлаа хүлээн аваад байв. Нууцлаг эр түүний оршуулгад "Тайван нойрс доо, миний хайрт" гэсэн бичигтэй цэцэг илгээгээд сураггүй болсон байна. Мэрил түүнийг хэн болохыг мэдээгүй хэвээр энэ хорвоог үүрд орхисон билээ. Магадгүй энэ эр "Дэлхийн хамгийн романтик залуу" ч байсан байж мэдэх юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ядаргаатай юм Баяр (66.181.180.241) 2021 оны 02 сарын 14

Ядаргаатай юм Баяр нь дуусахгүй

0  |  0
Жагаа(202.126.89.172) 2021 оны 02 сарын 15

Азгүй бандааш амьдрал зохиож чадахгүй байж хөөрхий эмэгтэйн сэтгэлийг баахан зовоож дээ

3  |  2
Байгаль эх(202.179.30.42) 2020 оны 02 сарын 14

\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\nби гэсэн авмаар л байна шүү\n\n\n

1  |  0
NANEY(202.21.103.106) 2021 оны 02 сарын 14

гоё юм ааа ^^^

2  |  0
zochin(64.119.25.225) 2021 оны 02 сарын 14

yasan goyo yum be? heniig ni medehgui tusmaa l goyo baina sh dee.

1  |  0
Top