29 жилийн өмнөх энэ өдөр ОУВС, Дэлхийн банкны гишүүн болж байв

2020 оны 02 сарын 14

Өнөөдөр  /2020-02-14/ Монгол Улс Дэлхийн банк, ОУВС-гийн гишүүн орон болсон өдөр. Манай улс эдгээр байгууллагуудтай 29 жилийн түүхэн харилцаатай. 1991 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр өдгөө  188 гишүүн улстай Дэлхийн Банкны 155 дахь гишүүн улс болж манай улс  элсэж байжээ.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 улс Монгол Улсын араас Дэлхийн Банканд элсэн орсон байдаг. Өөрчлөлт шинэчлэлтийн замыг эргэлт буцалтгүй сонгож, ЗХУ-ын тусламж зогссон, худалдааны хуучин тогтолцоог халсны дараа Монгол Улсад эдийн засгийн амаргүй үе тулсан. Харин тэр үед Дэлхийн Банканд элсэн орсон нь түншийн хүрээгээ тэлэх, дэлхийн бусад улс орнуудтай  интеграцчлагдах эхлэлийг тавьсан байдаг.

 Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ өдрийг тохиолдуулан  “Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үеийн амаргүй давааг даван туулах, эдийн засгийн шинэ тогтолцооны үндэс суурийг нь тавих, хөгжүүлэхэд ОУВС, Дэлхийн банк чухал үүрэг гүйцэтгэсэн” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.10.23.218) 2020 оны 02 сарын 14

ВЯМВАСҮРЭНГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАВЬЯА БИЛЭЭ\n\n\n

0  |  0
zochin(103.10.23.218) 2020 оны 02 сарын 14

|Ьямьасүрэнгийн засгийн газрын гавьяа шүү

0  |  0
zochin(103.10.23.218) 2020 оны 02 сарын 14

BYAMBAQSURENGIIN ZASGIION GAZRIIN GABIYA SHUU

0  |  0
Top