Филип Малон: ФАТФ-ын зөвлөмжийг  биелүүлэхийн тулд  дорвитой арга хэмжээ авсан байна

2020 оны 02 сарын 12

Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах, ФАТФ-ын зөвлөмжийг  биелүүлэхийн тулд богино хугацаанд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна гэж  ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон мэдэгджээ. 

Тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан. болон хорооны бусад төлөөллүүдтэй уулзах үеэр ийм байр суурийг илэрхийлсэн байна. Мөн тэрбээр Олон улсын хамтын ажиллагааны бүлэг /ICRG/-тэй тохиролцсон эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөөг биелүүлэхтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороог чадавхжуулах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх боломжтой гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top