ТАНИЛЦ | Samsung Galaxy S20 серийн ухаалаг утаснууд

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Өмнөд Солонгосын технологийн алдарт Samsung компани Galaxy S20 серийн шинэ утаснуудын загвараа танилцууллаа.

Хэдийгээр албан ёсны танилцуулга хүртэл утасны загварыг нийтэд ил болгохгүй гэж байсан ч технологийн хэд, хэдэн цахим хуудас ил болгосон юм.

Ирэх гуравдугаар сард худалдаанд гарах S20 серийн утас гурван төрлөөр худалдаанд гарна. S20, S20+, S20 Ultra гэсэн гурван төрлөөр худалдаанд гарах дээрх утаснууд нь 30 дахин томруулах чадвартай камер, 8К нягтралтай дүрс бичлэг, 3D бичлэг хийх хэсэг, усны хамгаалалт, хөдөлгөөнийг өөрөө фокуслах зэрэг чадвартай байх аж. Түүнчлэн 5G сүлжээг дэмждэг байхаар бүтээжээ.

Багтаамжийн тухайд S20, S20+ загварын утас нь 12 гегабайт RAM, 512 гегабайт багтаамжтай, S20 Ultra загвар нь 16 гегабайт RAM, 512 гегабайт багтаамжтай байх аж.

Дэлгэцийн хувьд S20 загвар нь 6.2 инч, S20+ загвар нь 6.7 инч, S20 Ultra загвар нь 6.9 инч байх юм.

Шинэ ухаалаг утаснууд ирэх гуравдугаар сарын 11-нд албан ёсоор худалдаанд гарна.

 

Эх сурвалж: Cnet

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BTS I”m Jungkook(103.212.116.76) 2020 оны 11 сарын 03

I take this s 20 ultra

0  |  0
Top