Өмнөд туйлд Цельсийн 18.3 хэм хүрч дулаарчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 08

Антарктид тивд агаарын температур Цельсийн 18.3 хэмд хүрч, дулаарсан нь дэлхийн дулааралтай шууд холбоотой гэж Greenpeace байгууллага онцолжээ.

Хамгийн сүүлд буюу 2015 оны гуравдугаар сарын 24-нд тус тив дээр агаарын температур +17.5 хүрч байжээ. Антарктид тив дэлхийн бусад тив, бүс нутгийн адил дэлхийн дулааралд өртөж байна гэж тус байгууллагын мэргэжилтэн Фрида Бенгтссон мэдэгдэв.
Аргентины Марамбио бааз орчим пүрэв гарагт Цельсийн 14.1 хэмийн дулаан болсон байна.

Дэлхийн дулаарлын үр дагавар далайн усны түвшин нэмэгдсэнээр мөн илэрч байна. Манай гараг дээрх хэмжээгээрээ хамгийн том Антарктид болон Гренландын мөсөн бүрхүүл 2006 оноос хойшх хугацаанд нийт 430 сая тонноор багасжээ. НҮБ-ын мэдээллээр, өнгөрсөн зуунд далайн усны түвшин 15 см нэмэгдсэн байна. Антарктид тивийн хамгийн том мөсөн голуудын нэг болох Твэйтс мөсөн гол хайлбал далайн түвшин 65 см нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ойдаа(103.26.194.153) 2020 оны 02 сарын 10

Хүний өсөлтийг хязгаарлах Мальтусын онол гэж бий.Хүний өсөлт арифметикийн прогрессоор хоол хүнсний хэрэгцээ геометрийн прогрессоор өсөх тул хүний өсөлтийг үргүй болгох зарим үнтэстэнг цэвэрлэх тухай анх хөндсөн хүн дээ.Хүн болон амьтны өсөлт дээд цэгтээ хүрэхэд дэлхий ачааллаа даахгүй болж өлсгөлөн өвчин ган гачиг болж хүний тоо одоогийхоос хамаагүй цөөрнө.Үлдэх хүмүүсээс мөнгөтэй нь бус бие бялдар нь чийрэг тэсвэртэй нь үлдэж хоцорно

0  |  0
Иргэн(59.153.114.88) 2020 оны 02 сарын 08

Дэлхийн дулаарлыг зогсооно гэвэл дэлхийн хүн амын өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авах хэрэгтэй?! Дэлхийн хүн ам 2.5-н тэрбум байхад байгал цаг ууртайгаа яг зохицноо?! 100-н саяас дээш хүн амтай улсууд арга хэмжээ авах цаг нь болжээ?!?!

1  |  0

choijoo?...(148.60.92.227) 2020 оны 02 сарын 08

ene yanaa delhiin dylaaralt bol hyn terlehten bidnii amidrah nehcheltei syyd holbootoi?21 zyynd hyn terlehten amidrah yldeh yy?esbel.............

0  |  0
Хойд туйл (109.88.168.40) 2020 оны 02 сарын 08

Хойд туйл?

0  |  0
Top