Харбины цасан урлалын тэмцээнд МОНГОЛЫН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

БНХАУ-ын Харбин хотод жил бүр болдог мөсөн болон цасан урлалын фестивальд 10 улсын 25 баг оролцжээ. 

Мөсөн баримлын төрөлд Оросын Благовещенскийн баг түрүүлж, Монголын баг дэд байрт орсон бол цасан баримлын төрөлд Монголын баг “Биднийг авраач” нэртэй, байгаль дэлхийг хайрлаж хамгаалах тухай сэдэвтэй бүтээлээрээ түрүүлжээ.

Харбинд цасан баримлын тэмцээн 25 дахь удаагаа зохион байгуулагдсан бол мөсөн баримлын тэмцээн 36 дахь удаагаа болжээ. Өмнө жил буюу 2019 онд Харбины мөсөн урлалын олон улсын тэмцээнд Монголын баг “Миний сэтгэлийн хөгжим” бүтээлээрээ түрүүлж байсан юм.

Ялсан багууд медаль, мөнгөн шагнал авчээ. Түрүүлсэн Оросын багийн “Марс руу ниссэн нь” бүтээл таван өдрийн дотор боссон бүтээл аж. Мөсөн бүтээлийг урлахад долоо, гурвын харьцаатай 10 ширхэг мөс оржээ.

Мөсөн урлалын олон улсын наадамд Хятад, Орос, Украин, Их Британи, Польш, Словени, Мексик, Канад, АНУ, Энэтхэг, Монгол зэрэг улсын баг оролцдог юм.

Наадмыг зохион байгуулагчид энэхүү мөсөн урлалын тэмцээн нь дэлхийн мөсөн урлаачид бие биетэйгээ туршлага солилцох, мөсөн урлалын үнэ цэнийг мэдрэхэд нөлөө үзүүлдгийг онцолжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(75.170.88.170) 2020 оны 01 сарын 14

MANAI MONGOLCHUUD MUNDAG. DELXIIG GAIXISHRUULNA DAA XARJ BAIGAARAI!

0  |  0
Гоё доо(112.96.134.5) 2020 оны 01 сарын 14

Баяр хүргэе!

0  |  0
Irgen(64.119.18.28) 2020 оны 01 сарын 14

Монголчууддаа баяр хүргэе. Сайхан уран бүтээл болжээ.

0  |  0
Top