Ирландын сургууль энэ сард гэрийн даалгавар авахгүй

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Ирландын Корк тойргийн Гоескойлын дунд сургууль арванхоёрдугаар сард сурагчдаасаа гэрийн даалгавар авахгүй байхаар шийджээ. Учир нь зул сар, шинэ жилийн баяр тохиодог тул гэрийнхэнтэйгээ хамт байж хүн чанар, хайр энэрэл мэдрэх нь хүүхдийн төлөвшилд нөлөөлнө гэж үзсэн учраас тэр гэнэ.

Сургуулийн удирдлагууд гэрийн даалгаврын оронд арванхоёрдугаар сарын баасан гараг бүр талархлын өдөр болгожээ. Сурагчид болон багш нар талархсан сэтгэгдлээ ил захидлаар хуваалцдаг аж.

“Жилд ганцхан тохиодог баяраараа гэр бүлийнхэнтэйгээ хамт байх ёстой. Зул сарын баярын хамгийн гол утга учир нь хайр, энэрэл мэдрэх явдал. Сайхан сэтгэл, хайр энэрэл бол юугаар ч үнэлшгүй бэлэг” гэж Гоескойлын дунд сургуулийн албан мэдэгдэлд дурджээ.  

Сургуулийн зүгээс хувь сурагч бүрийн гэр бүлийнхэнд тухайн сурагчийн сайн чанар, давуу тал зэргийг илтгэсэн ил захидал явуулж буй аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(103.9.89.18) 2023 оны 11 сарын 28

Гэрийн даалгавар хэрэггүй. Багш дааалгавартаа найдаад хичээлээ дутуу зааж халтуурддаг. Багш бүрийн даалгаварыг 1 өдөрт хийх боломжгүй маш их ачаалал ирдэгээс Сурагчид нь даалгавараасаа болоод сурах дургүй болохоос гадна даалгавар хийсэн болж аргацааж хуулж хуурч мэхлэх, халтуурдахад сурдаг. Ийм сургалтаасаа Монгол улс татгалзах цаг болсон. Ямар ч гэрийн даалгавар өгдөггүй Финланд улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мэдлэгээрээ дэлхийд байнга тэргүүлж байна. Манайх гадны туршлага гээд олон зүйл нэвтрүүлдэг хирнээ ийм шилдэг туршлагыг нэврүүлэхгүй байгаа нь харамсалтай Сайдаа

1  |  0
Top