Шүүгдэгч М.Болортуяа УЧРУУЛСАН ХОХИРЛОО барагдуулах хүсэлт гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрөгч аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэг шийдвэрлэх явцад саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм. Улмаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Д.Баярсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал арваннэгдүгээр сарын 28-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, шүүгдэгч З.Баянсэлэнгийн хэргийг тусгаарласан билээ.

Харин М.Болортуяа, Ц.Энхтунгалаг, Д.Ганбаатар, Ж.Бурмаа, Д.Баярсайхан, Б.Цэндсүрэн, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатар, Сун Гуан Чин нарын яллагдагч нарыг шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, тав хоногийн завсарлага авлаа.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрвөн өдөр үргэлжилсэн уг хуралдаанаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан байна. Шүүх уг саналыг үндэслэн шүүх хуралдааныг арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хүртэл хойшлууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяр(66.181.180.141) 2019 оны 12 сарын 04

Б.Гантуяа гэж сэтгүүлчинцэр хандалт авах гэж ямар балиар худлаа гарчиг тавьдаг новшиииийн амьтан бээээ

0  |  0
Top