Ирвэс зургаан хүүхдийг “барьж”, нутгийн иргэдийг айдаст автуулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 23

Балбын хүн ам шигүү суурьшсан Бхану дүүргийн орчимд сүүлийн 18 сарын хугацаанд ирвэс зургаан хүүхдийг “барьж”, хүмүүсийг айдаст автуулжээ. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр ирвэс долоон настай хүүг зуун 400 метр газар чирж явсныхаа дараагаар хэдэн хэсэг тасдан идсэн явдал гарсан байна. Энэ нь ирвэсний золиос болсон зургаа дахь хүүхэд байж. Үүнээс хэдхэн хоногийн өмнө гэрийнхээ ойролцоох  савлуур дээр тоглож байсан гурван настай охиныг ирвэс мөн барьжээ.

Аймшигт явдлууд удаа дараалан гарсаар буй тул орон нутгийн иргэд хүүхдүүдээ ганцааранг нь гадагш гарахыг хориглох болсон байна. Мөн харуй бүрий болох үеэс эхлэн айлууд хаалга, цонхоо хаах болжээ.

Бхану дүүргийн нэгэн иргэн “Нар жаргаж эхэлмэгц бид гэрээсээ  хамраа ч цухуйлгахаа больсон. Ирвэсд  бариулчих вий гэж бүгд айж байна. Гадаа гарч 00-д орж чадахгүй юм” хэмээн яриад хоногийн 13 цагт нь гэртээ бүгэхээс өөр аргагүй байгааг дурджээ.

Бханугийн иргэд ирвэстэй дайн зарлаж, сүүлийн жил хагасын хугацаанд гурвыг хөнөөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top