UBIFF: Кино наадмын тав дах өдөр "Австрали киноны үзвэр"

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Швейцарийн хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, Монголын Кино урлагийн зөвлөл (МОКУЗ), "Номадиа Пикчерс"-тэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 11 дэх жилдээ 2019 оны аравдугаар сарын 14-20-нд "Улаанбаатар" хотноо зохион байгуулах гэж байна.

Кино наадмын тав дах өдөр Австрали киноны үзвэрийг Монгол дах Австралийн элчин сайдын яамтай /Australian Embassy in Mongolia/ хамтран зохион байгуулах болно. 

2019 оны Берлины кино наадмын "Панорама" шагналт "Хөвөх чадвар" уран сайхны кино, 2019 оны Венецийн кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, шилдэг залуу жүжигчин шагнал хүртсэн "Сүүн шүд" уран сайхны кино аравдугаар сарын 18-нд толилуулна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top