"Халхын гол-80" гэрэл зургийн үзэсгэлэнд 80 шилдэг бүтээлийг дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

Халхын голын дайны Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс, Дорнод аймгийн МАН-ын хороо, Дорнод аймгийн гэрэл зурагчдыг холбоо хамтран “Дайны түүхэн жимээр” гэрэл зургийн уралдааныг зарласан бөгөөд Мэнэн-Буйр нуур-Халх гол -Нөмрөгийн чиглэлд уран бүтээлийн аяллыг хийж, тус аяллаас 80 гэрэл зургийг шигшин өнгөрөгч мягмар гарагт /2019.08.27/ үзэсгэлэн дэлгэв.

 

 

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээж Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр “Дайны түүхэн жимээр” гэрэл зургийн уралдааны ялагчдад аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Ц.Сүхбаатар, Дорнод аймгийн гэрэл зурагчдын холбооны тэргүүн И.Ариунбат нар шагналыг гардуулан өгсөн юм.

 

“Халхын гол 80” гэрэл зургийн уралдаанд: 1-р байр Н.Батзаяа, 2-р байр Б.Энхмаа 3-р байр Г.Санчир нар шалгарчээ. Тус үзэсгэлэн ойн баярын 27,28-ны өдрүүдэд 20 цаг хүртэл үзэгчдэд нээлттэй байх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top