Монгол оюутан олон улсын мэтгэлцээний тэмцээнд түрүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Сингапурын олон улсын зуучлалын хүрээлэнгээс энэ сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулсан “Олон улсын худалдаан дахь зуучлалын мэтгэлцээний тэмцээн”-д  Монгол Улсын иргэн Батбаатарын Ариунсанаагийн оролцсон “Mediation Work” баг ялалт байгуулж, алтан медаль хүртсэн байна. Уг тэмцээнд 17 улсын 39 баг өрсөлдсөн ба ялагчид Сингапурын зуучлалын конвенцийн гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцох эрхээр шагнуулжээ.

“Олон улсын худалдаан дахь зуучлалын мэтгэлцээний тэмцээн”-д амжилттай оролцож, улсынхаа нэр хүндийг өргөсөн ирээдүйн хуулийн ангийн оюутан Б.Ариунсанаад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан биечлэн баяр хүргэж, цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top