Увс аймгийн баяр наадмаас ДОЛООН шинэ цолтон төрлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 12

Монголын тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98, Увс аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын заан Д.Бумбаяр, Улсын харцага Э.Батбаатар, Ч.Чулуунбаатар, улсын начин Ө.Сумьяа, Б.Эрдэнэбилэг, Ц.Баянмөнх, Л.Өлзийбаяр, Ж.Алтансүх нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Увс аймгийн Хяргас сумын харьяат "Увс нуур" галын бөх аймгийн арслан Цогтоогийн Мөнхбаяр найм даван түрүүлж аймгийн арслан цолоо батлан хурц чимэг хүртэж, Тэс сумын харьяат чөлөөт бөхийн ОУХМ аймгийн начин Хүлтээгийн Мөнхжаргал долоо даван үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртлээ.

Их шөвөгт Давст сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх аймгийн нэмэх начин Эрдэнэбатын Лхамхүү, Цагаанхайрхан сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх сумын заан Тодсайханы Төгсжаргал нар шалгарч "Аймгийн харцага" цол хүртлээ.Дунд шөвөгт Тэс сумын харьяат "Алдартан"дэвжээний бөх сумын заан Б.Ганзориг, Бөхмөрөн сумын харьяат сумын заан Отгонбаярын Баазардарь, Зүүнговь сумын харьяат сумын заан Эрдэнбилэгийн Билгүүн, Тэс сумын харьяат сумын заан Дансрангийн Батмөнх нар тав даван шөвгөрч "Аймгийн начин" цол хүртлээ.

5-Н ДАВАА,

1.У.з Д.Бумбаяр - Б.Ганзориг с.з

2.У.н Ө.Сумьяа - Э.Билгүүн с.з

3. А.а Ц.Мөнхбаяр - Алтанхуяг с.з

4. А.х Б.Баянмөнх - О.Баазардарь с.з

5.А.н Э.Лхамхүү - Э.Гансүх с.з

6. А.н Х.Мөэхжаргал - Бандьбаатар с.з

7. А.н Д.Цэнд-Аюуш - Т.Төгсжаргал с.з

8. Ц.н Т.Батсүрэн - Д.Батмөнх с.з

6-Н ДАВАА,

1.А.а Ц.Мөнхбаяр - Э.Билгүүн с.з

2.А.н Э.Лхамхүү - О.Баазардарь с.з

3. А.н Х.Мөнхжаргал - Ганзориг с.з

4.С.з Д.Батмөнх - Т.Төгсжаргал с.з

7-Н ДАВАА,

1.А.а Ц.Мөнхбаяр - Э.Лхамхүү а.н

2.А.н Х.Мөнхжаргал - Т.Төгсжаргал с.з

8-Н ДАВАА,

1.А.а Ц.МӨНХБАЯР - Х.Мөнхжаргал а.н

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ах(66.181.188.59) 2019 оны 07 сарын 14

Тавын даваанд улсын цолтонгууд нэгэн зэрэг хиарсан байна. Харамсалтай юм болжээ

0  |  0
Top