ДААГА: Г.Чинзоригийн хээр даага ТҮРҮҮ МАГНАЙД хурдаллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 12

Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 254 даага бүртгүүлснээс 200 орчим нь уралдаж байгаа юм. Төрийнхөө баяр наадамд шандас сорихоор газар, газраас ирсэн 200 орчим хурдан даага 11 км зайд уралдлаа. 

Түрүү магнай Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Чинзоригийн хээр даага,

Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн халиун,

Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар,

Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын шаргал,

Айргийн тавд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага хурдаллаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top