Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамыг түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоосныг ЗТХЯ-наас мэдээллээ.

Их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж, эвдэрсэн тул Улаанбаатар-Дундговь чиглэлийн А0201 дугаартай Улаанбаатараас Мандалговь, Мандалговиос Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны зургадугаар сарын 17-ны ѳдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг зогсоожээ.

Иргэдийг  болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, дээрх чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top